Эх орноосоо урвасан гэх Л.Чойсүрэнгийн шүүх хурлын тов хойшлогдлоо

гэрч ирээгүй гэх шалтгаанаар уг хурлыг хойшлуулжээ.

Хуралд улсын яллаг­чаар Е.Сагсай, шүүгчээр Г.Буяннэмэх нар орол­цохоор болсон аж. Түү­нийг Эрүүгийн хуу­лийн 79.1-д зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорил­гоор гадаад улсын таг­нуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн.

Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад ул­сын байгууллагатай хамт­ран ажилласан гэх үндэс­лэлээр буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна гэж заажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button