Шекспирийн дэлхийн наадам эхэллээ

бүтээлчдийн дайны ёсолгоо бүжгээр эхэлсэн Шекспирийн дэлхийн наадам ирэх сарын 10 хүртэл үргэлжлэх аж. Шекспир амьд ахуй цагтаа өөрийн олон жүжгийг тоглуулж байсан Глоб театрт наадмын гол арга хэмжээ явагдах тов гарчээ. Өчигдөр нээгдсэн наадмын үеэр дэлхийн 37 орны театр өөрсдийн хэлээр Шекспирийн жүжгүүдийг тоглох аж. Тухайлбал, Хятадын төв театр Ричард-III, Афганистаны жүжигчид Эндүүрлийн хошин шог, БНСУ-ын театр Шуурга жүжгийг тоглох ажээ. Эл арга хэмжээнд зориулж Их Британийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Натур театрын жүжигчид алдарт зохиолчийн нэгэн жүжгийг дохионы хэлээр амилуулахаар болсон гэнэ.

Наадмыг зохион байгуулах хорооны дарга Том Брэд Шекспир зөвхөн Английн зохиолч, яруу найрагч байгаагүй. Үүнийг тэр дэлхийн урлагт данстай уран бүтээлч гэдгийг нь батлан харуулахын тулд энэ арга хэмжээг зохион байгуулсан. Мөн олимпийн тоглолтыг угтаж буйгаараа онцлог болж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн театрын алдартнууд нэгэн тайзан дээр тоглож байгаа нь үзэгчдэд их хүрлээ хэмээн ярьжээ.

Р.ОЮУНГОО

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button