Цагдаагийн экс дарга нар өөрсдөө өмгөөлөгчөө сонгохоор болжээ

Сүхбаатар дүүргийн шүүхээс энэ сарын 20-нд шүүгдэгчдэд өмгөөлөгч томилж өг гэсэн албан бичгийг МӨХ-нд ирүүлсний дагуу тус холбооноос ажлын хэсэг гаргажээ. Экс дарга нарт өмгөөлөгч авахад нь туслах зорилготой тус ажлын хэсэгт МӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Сүхбаатар, Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Ж.Эрдэнэбаатар нар багтаж байгаа юм байна.

Ажлын хэсгийнхэн энэ сарын 23-нд урьдчилан хорих 461 дүгээр ангид очиж, шүүгдэгчидтэй уулзсан гэнэ. Тэд энэ үеэрээ Өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй 800 гаруй, бусад 200 шахам өмгөөлөгчийн нэрийг хурандаа нарт танилцуулсан байна.

Харин хурандаа нар 1000 гаруй өмгөөлөгчөөс нэр бүхий хэдэн өмгөөлөгчийг сонгон судалж эхэлсэн бөгөөд ажлын хэсгийнхнээс

нэмэлт мэдээлэл авч байгаа гэнэ. Тэд өөртөө өмгөөлөл үзүүлэх хүнээ сонгосон тохиолдолд уг нэрсийг МӨХ, Сүхбаатар дүүргийн шүүхэд танилцуулснаар хурандаа нар албан ёсоор өмгөөлөгчтэй болох юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button