Иргэдээ инээмсэглэж угтана

Энэхүү аян нь Баянгол дүүргийн харьяа хэлтэс, алба, байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг хороодын төрийн албан хаагчдын дунд зохион байгуулагдах бөгөөд хагас жилийн хугацаанд явагдаж ирэх аравдугаар сарын сүүлээр буюу нийслэлийн төрсөн өдрөөр дүнгээ гаргах юм байна. Аяны хүрээнд хамгийн эелдэг найрсаг, соёлтой хамт олныг шалгаруулна.

Шалгаруулахдаа иргэдийг найрсгаар угтаж, мэндчилэх, туслах, холбогдох ажилтантай уулзуулах, асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж өгөх зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэх юм байна. Төрийн албан хаагчид иргэдтэй чин сэтгэлээсээ инээмсэглэж харилцах нь энэ аяны гол үзүүлэлт аж. Байгууллага бүр дээр иргэдийн санал хүсэлт, зөвлөмжийн хайрцгийг нээж ажиллуулан, нэгтгэж дүнг гаргах бөгөөд шалгарсан байгууллагуудад Харьцааны соёлтой хамт олон өргөмжлөлийг гардуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button