Согтуу жолооч нар хүүхэд дайрсаар байх уу

Тухайн хэргийг үйлдсэн этгээд УНИ 09-66 улсын дугаартай Ланд круйзер автомашины жолооч хэрэг гарсан өдрөөс хойш эрүүлжүүлэх байранд хоригдсон боловч одоог хүртэл согтуу байсаар байна гэсэн мэдээлэл ирлээ.

Тэгвэл энэ хэргээс хоёр хоногийн дараа буюу өнгөрөгч Лхагва гаригт Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, автобусны буудлын ойролцоо 5-р ангийн гурван хүүхдийг дайрч гэмтээсэн хэрэг гарлаа. Уг хэргийг үйлдсэн жолооч мөн л согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан нь тогтоогдсон байна.

Мөн өчигдөр орой найман хүүхэд машинд мөргүүлж хүнд хөнгөн гэмтэл авсан байна.

Сүүлийн үед бага насны хүүхэд зам тээврийн осолд их өртөж байгаа учраас эцэг, эх, багш нар анхаарлаа хандуулж, жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг энэ мэт үйлдлүүд анхааруулж байна.

Л.Тамир

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button