Сонгуульд 1.8 сая иргэн санал өгнө

удирдлагуудтай санал солилцлоо. Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуульд оролцож, санал өгөх хүртээмжтэй орчин бүрдүүлэх, эрх нь хязгаарлагдсан хүмүүсийн сонгуульд оролцох боломж сонгогчдын нэрсийн жагсаалт зэрэг сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хөндөв. Энэ жилийн сонгуулиар сая 800 мянган иргэн санал өгөх мэдээллийг УБЕГ- аас мэдээллээ. Түүнчлэн бичиг баримтын зөрчилтэй, санал өгөхөд асуудал үүсгэхээр 15 мянган иргэн байгаа тул тэднийг бичиг баримтжуулна гэлээ. ХЭҮК-оос дээрх байгууллагуудад хэд хэдэн санал тавьсан.
Тухайлбал, СЕХ- нд Цагдан хорих төвд хоригдож буй, сэжигтэн, орон нутаг болон нийслэлийн хорих ангид хоригдож буй ялтнуудад хуулиар олгогдсон эрхийн дагуу сонгуулийн санал өгөх боломж нөхцлөөр хангаж өгөхийг хүссэн байна. Мөн УБЕГ-аас нийт санал өгөх хүний нэрсийг давхардуудалгүй, тодорхой тоочны гаргаж өгөхийг бас хүсэв. Тус байгууллагууд ирэх сард дахин дээрх асуудлаар хуралдах ажээ.
О.Сайхан