АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдахаар болжээ

УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө болж буйгаараа онцлог юм.

Тус хурлаар УИХ-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, бэлтгэл ажил, Эдийн засгийн хувьсгал – 2020 мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, намын дотоод зохион байгуулалт, сонгуулийн ажлын хэсгийг зохион байгуулах гээд олон асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна. Мөн ширүүхэн болдог ҮЗХ-ны хурлаар намын дарга удирдлагуудаа ч солих асуудал яригдаж магадгүй хэмээн ажиглагчид үзэж буй юм.

ҮЗХ-ны хурал Төрийн ордонд ирэх долоо хоногт бүтэн өдөр үргэлжлэх бөгөөд хараахан өдөр нь товлогдоогүй байгаа ажээ.

Т.АМУР

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button