Албадан саатуулах баривчлах төвийг хаана

танилцаад баривчлах шийтгэл эдэлж буй этгээдүүдийн байрлаж буй хоёр давхар барилга зүүн жигүүртээ сууж, цууралт үүссэн нь хүний амь насанд аюул учруулж болзошгүй болохыг тогтоожээ. Тиймээс НМХГ-ын улсын байцаагчийн шалгалтын акт, улсын байцаагчийн дүгнэлтийн хамт ЦЕГ-ын дарга хошууч генерал Д.Сандаг-Очирт хүргүүлсэн байна. Гэвч ЦЕГ-аас өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авалгүй гурван жилийн хугацаа өнгөрч байгаагаас тус барилгын суулт, цууралт улам нэмэгдэж, нурж унах аюул нүүрлээд байгаа аж.

Баривчлах байрны агааржуулалт, гэрэлтүүлэг туйлын муу, нэг хүнд ногдох талбай 20 см хүрэхгүй, бүх байрлаж буй хүний талаас илүү хувь нь ор, хучлага дэвсгэргүй учир нийтийн гэх тодотголтой хоёр өрөөнд урагдаж хуучирсан хир, хөлс, бөөс болсон дэвсгэр хучлага хэрэглэн цементен шалан дээр 403 хүн нэг нэгнээ дэрлэн, хэвтэж хоног өдрийг өнгөрүүлж байгаа нь хүний аюулгүй бөгөөд эрүүл орчинд амьдрах эрхийг нь ноцтойгоор зөрчиж байгаа аж. Иймд уг байрыг эрүүл ахуй, ариун цэврийн наад захын шаардлага хангах арга хэмжээ автал хаахыг мэдэгдэж Чингэлтэй дүүргийн прокурорын газраас прокурорын шаардлага бичиж, НЦГ-ын дарга цагдаагийн хурандаа Ө.Энхтөрд хүргүүлжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button