Попоос Аялуун руу

Тэрбээр нэг хэсэгтээ рок попын тогоонд чанагдсан-ы эцэст дан ардын дуунаас бүрдсэн анхны цомгоо өлгийдөн аваад байна. Аялуун нэртэй уг цомогт Хөх торгон цамц, Аргагүй амраг, Бүүвэйн дуу зэрэг есөн дуу багтжээ. Тэрбээр дан ардын дуунаас бүтсэн цомог гаргаж байгаагаа өөр төрөл рүү урвасан гэхээсээ илүү бэлгэдэл талаас нь харсан хэмээн тайлбарлажээ.

Мөн ардын дууг орчин үеийн хөгжимтэй хослуулж, поп стилиэр дуулсан гэдгээ ч хэлсэн юм. Ч.Сэлэнгэ БНХАУ-ын Шанхай хотноо Хөгжмийн сургуульд суралцаж байгаа бөгөөд эх орондоо түр хугацаагаар ирээд байгаа аж. Түүний Аялуун цомгийн нээлт ирэх сарын 7-нд буюу төрсөн өдрөөр нь болох ажээ.

Э.МӨНХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button