Н.Энхбаяргүй сонгуулийг эрх мэдэлтнүүд хүсэж байна уу

байхгүй, АТГ ажлаа хийж байна, асуудлыг битгий улс төржүүл гэж ярьж байсан. Үнэхээр л АТГ ажиллаж эхэлж байгаа юм байна даа гэсэн бодол ч олон нийтэд төрж эхэлсэн. Түүнийг баривчлагдахтай холбоотойгор МАН, АН-ынхан уг баривчилгаанд ямар ч хамааралгүй, хууль хяналтын байгууллагууд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байгаа асуудал гэх мэтээр байр сууриа илэрхийлж байсан. Хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдтэй хийсэн уулзалтанд, Н.Энхбаярыг баривчлах асуудлыг мэдэж байсан уу гэсэн иргэдийн асуултанд хариулахдаа Зурагтаар харсан, мэдэж байсан, тэр даруй энэ талаар хуулийнхнаас асуухад тэд бид ажлаа л хийж байна гэсэн хэмээн хариулжээ. Тэд үнэхээр хамаагүй юм байна гэдэг итгэл төрж байлаа.

Н.Энхбаярыг сэжигтнээр татаж, цагдан хорих хуулийн хугацаа нь өчигдөр өглөө дууссан ажээ. МАХН-ынханы зүгээс Н.Энхбаяр даргыг суллах гэж байна, бид Төв аймаг руу явж байна гэх мэтийн мэдээллийг өчигдөр олон нийтэд хандан зарлаж байв. МАХН-ын дэмжигчдын зарим нь Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа жагсаал хийгээд ч тусыг эс олов. Харамсалтай нь тэдний хүссэнээр болсонгүй. Түүнийг үргэлжлүүлэн хорихын тулд шүүхийн шийдвэр гарах ёстой. Өчигдөр дүүргийн шүүгчид Н.Энхбаярын өмгөөлөгчдийг байлцуулан хуралдаад түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ. Ингэж шийдвэрлэх болсон шалтгаан нь АТГ-аас нийслэлийн прокурорын газарт Н.Энхбаярыг яллагдагчаар татах хүсэлт гаргасантай холбоотой юм байна. Мөн Н.Энхбаяр урьдчилан хорих төвийн дотоод дүрмийг зөрчсөн нь түүнийг үргэлжлүүлэн хорих шалтгааны нэг юм байх.

Ямартай ч шүүхийн шийдвэр гарч Н.Энхбаярыг Төв аймгийн урьдчилан хорих төвд дахин 60 хоног үргэлжлүүлэн хорих болжээ. Харин энэ үед УИХ-ын чуулганаар 6 сарын 28-нд УИХ-ын сонгуулийг явуулахаар зарласан. Тэгэхлээр Н.Энхбаярыг УИХ-ын сонгууль явагдах өдрөөс 2 хоногийн өмнө буюу 6 сарын 26 –ны өдөр суллана гэсэн үг. Энэ бүхэн санамсаргүй хэрэг байж таарах уу?

Хэдийгээр эрх баригчид, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсанд хамааралгүй гэдгээ илэрхийлсэн боловч хамгийн их хамаатай юм байна гэсэн хардлагыг төрүүлж эхэллээ. Шүүхийнхэн Н.Энхбаярыг батлан даалтаар гаргаж болох л байсан. Гэвч тэд ингэсэнгүй.

Эрх баригчдийн зүгээс Н.Энхбаярыг сулласнаар МАХН болон намуудын улс төрийн холбоо УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, эрх баригчид зөөлөн суудлаасаа салах магадлалтай гэж үзэж байгаа бололтой. Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү сэтгүүлчдэд хандан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Н.Энхбаярыг баривчлах, хорих, мөрдөн байцаахтай холбоотой үйл явдлууд нь Эрүүгийн болон, ЭБШХ-ийн маш олон заалтыг илт зөрчсөнийг мэдэгдэж байна. Мэдээж хууль шүүхийнхэн өөрсдөө мэдсээр байж зориудаар ингэж хуулиа зөрчинө гэж байлгүй байлтай. Энд л нэг но байгаа юм. Магадгүй эрх мэдэлтнүүдийн зүгээс ямар ч үнээр хамаагүй Н.Энхбаярыг сонгууль дуустал суллахгүй байх үүргийг хууль хяналтын байгууллагынханд өгсөн бололтой.

Шүүхийн гаргасан шийдвэрийг ажиглаад байхад эргэлзээгүй улс төртэй холбоотой гэж үзэх хардлагыг төрүүлж байна. Тэд дээрээсээ хуулийг зөрчөөд ч болов Н.Энхбаярыг сонгууль дуустал хорь гэсэн үүрэг авсан уу гэлтэй ажиллаж байгааг Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү онцолж байна билээ.

Ц.Мөнх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button