Мастер Кросс-2012 энэ бямба гарагт болно

Морин давааны уралдааны замд болох гэж байна. Энэ удаагийн уралдаанд ч мөн 40 гаруй тамирчин уралдахаар мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд бүгд гараанд гарах бол шинэ дүрмийн дагуу уралдах гэнэ. Одоогийн байдлаар онооны байрлалыг Доктор авто сүлжээ-ний тамирчин, 24 дугаартай Д.Болдбаатар 50 оноогоор тэргүүлж байгаа бол түүний ард Б.Дашдаваа 45 оноотой хоёрдугаар байрт бичигдээд байгаа юм.

Оноогоор тэргүүлж буй эхний таван тамирчин оноо ойролцоо байгаа тул өрсөлдөөн ч энэ жил ширүүн өрнөх бололтой хэмээн сонирхогчид шуугиж байна. Дөрөвдүгээр гарааны ерөнхий ивээн тэтгэгчээр Батжандаг ХХК ажиллаж байгаа бөгөөд Мастер кросс уралдаантай гурав дахь жилдээ хамтарч ажиллаж байгаа аж. Мөн тус компани өөрийн нэр дээрээ спортын мастер 35 хувийн дугаартай Х.Улам-Өрнөхийг ивээн тэтгэдэг ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button