Хайрын тухай хачирхалтай баримтууд

Тэр үед та хосуудын харилцааны талаар хөгжилтэй адал явдлыг шимтэн үзэх биз. Энэ кино хайртай хосуудын харилцааны тухай, жүжигчид ч харилцааны талаар ам нээсэн. Тиймээс та бүхэнд хайрын тухай сонин хачныг дуулгая.

• Хайр кокаинтай адилхан гэнэ. Дурласан хүний тархины томограф зураг авахад маш сонирхолтой дүр зураг олж харах боломжтой гэнэ шүү. Дурласан хүний тархины шагналын гэгддэг системийг хариуцдаг хоёр бүс хүчтэй сэргэсэн байдаг аж. Эрдэмтэд үүнийг таашаалын мэдрэмж өдөөдөг дофамин хэмээх бодисын тун ихэссэний үр нөлөө хэмээн тайлбарладаг. Хачирхалтай нь зөвхөн хар тамхины төрөл болох кокаин л ийм төрлийн нөлөөг тархинд үзүүлдэг гэнэ дээ.

• Хайр бол оршин байх арга. Урт удаан хугацаанд хосоор байсан амьтад хүсэл, сонирхол, татагдах гэсэн гурван үе шатыг туулдаг гэнэ. Амьтан судлаачдын тайлбарлаж байгаагаар хүсэл гэдэг нь хооллох, бэлгийн хэрэгцээгээ хангах зэргийг илтгэх бол сонирхол нь аль нэг амьтан дээр тусгайлан төвлөрөхийг хэлэх аж. Харин татагдах гэдэг нь урт удаан хугацаанд хамтдаа байж үр удмаа үлдээхийг хэлдэг гэнэ. Хүмүүсийн хайр дурлал ч үүнтэй адил гэж эрдэмтэд баталсан.

• Хайр ердөө 1.5-3 жил үргэлжилдэг гэвэл та итгэх үү? Өнөө мөнхийн хайр гээд л, магтан дуулаад байдаг хаана байна гэж эсэргүүцэх байх. Гэхдээ энд биологийн тайлбар бий. Хагацал, зөрчилдөөн зэрэг саад тотгор байхгүй бол хайр хамаагүй удаан үргэлжилдэг гэнэ. Дурлал сохор гэсэн хуучны үгийг үнэн болохыг эрдэмтэд баталсан. Германы судлаач Андреас Бартелийн авсан зурагнаас харахад дурлаагүй хүний тархинд идэвхтэй ажиллаж байгаа бүсүүд дурласан хүний тархинд унтаж байдаг аж. Энэ бүсүүд нь сөрөг сэтгэл хөдлөл болон ухаалаг шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэдэг юм байна. Тиймээс ч дурласан хүн юу ч хийхэд бэлэн байдаг гэж ярьцгаадаг биз.

• Хайр бол хамаарал гэнэ. Хайр кокаинтай адил нөлөөлдөг бол азгүй дурлалыг ч хар тамхины хамаарал шиг эмчлэх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөдөг. Золгүй дурлалыг мартахын тулд дурсамж үлдээхгүй байх хэрэгтэй бөгөөд үүний тулд бүх гэрэл зураг, захиа, утасны дугаарыг нь устгаж, цоо шинэ зүйлээр хичээллэх хэрэгтэй хэмээн сэтгэлзүйчид зөвлөжээ.

• Өөр нэгэн хачирхалтай зүйл дуулгахад хайрыг эмээр эмчилж болдог гэнэ. Үйлдлээ хянаж чаддаггүй маньякуудынх шиг дурласан хүмүүсийн цусанд химийн нарийн өөрчлөлт орсон байдаг аж. Тэдний цусанд чухал гормон, серотонин буурсан байдаг юм байна. Үүнд мөн л дээр өгүүлсэн дофаминыг эрдэмтэд буруутгадаг. Дофамин нь хар тамхи шиг үйлдэлтэй бодис бөгөөд хяналтгүй болгож, ухаангүй үйлдэл хийхэд хүргэдэг аж. Хайраас болж гарсан гэмт хэрэг Америкт дэндүү өндөр түвшинд хүрсэн тул хайрыг эмээр эмчлэх талаар нухацтай хэлэлцэж байгаа гэнэ шүү.

• Серотонин нь хайрыг алга болгодог гормон аж. Хэрэв хулганад серотониныг их тунгаар тарихад хулгана байнгын хосоо хаяж, хаа таарсантайгаа наалдаж орхидог гэнэ. Серотонин нь дофамины түвшинг бууруулдгаар үүнийг тайлбарладаг.

• Шинэлэг зүйл хайрыг авардаг. Харийн оронд аялж, огт мэдэхгүй буудалд буусан олон хосууд дахин ухаангүй дурлах нь олонтаа гэнэ. Аливаа шинэлэг зүйлийг хүлээж авах үед тархинд дофамин өндөр концентраар ялгардаг бөгөөд хуучин мэдрэмжийг сэргээх чадвартай байдаг юм байна. Ер нь Америкийн сэтгэлзүйчид олон жил амьдарсан хосуудыг долоо хоногт нэг удаа үдшийн болзоо тогтоож бай гэж зөвлөдөг. Гэхдээ нэг л зоогийн газартаа ороод байж болохгүй, уулзах болгондоо өөр өөр газар орох ёстой гэнэ.

• Эрчүүд харцаараа дурладаг гэдгийг бүгд мэддэг, ярьдаг. Эрчүүд дурлах үед харааны бөмбөлгийн гадаргын бүс идэвхтэй болдог гэнэ. Харин эмэгтэйчүүд ой санамжтай холбоотой. Бүсгүйчүүд хосынхоо зан байдлыг хэдэн долоо хоног санах бөгөөд дараа нь зөвшөөрөх үү татгалзах уу гэсэн хариулт өгөхийн тулд олж авсан мэдээлэлдээ задлан шинжилгээ хийдэг гэнэ. Тиймээс ч бүсгүйчүүд анхны болзооныхоо мөч бүхнийг сайн санадаг аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button