Хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна

лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийлээ. Нийтийн орон сууцны нэг давхарт хоолны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газрууд нь анхнаасаа нэг өрхийн хүнд хоол хийх зориулалттай төлөвлөгдсөн гал тогоонд нийтийн хоол үйлдвэрлэж байгаа нь оршин суугчдын эрх ашиг, тав тухыг алдагдуулж түүнтэй холбоотой гомдол маш их гарч байгаа аж. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад дотоодын хяналтын бүртгэл хөтлөлт хангалтгүй, ажиллагсдад амаар үүрэг даалгавар өгдөг, биелэлтэд хяналт тавьдаггүй, ажилчдын мэргэжлийн ур чадвар, тогтвор суурьшил муу учир үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй байгаа юм.

Мөн хоолны дээжийн хэмжээ бага, хийсэн хоолнуудаас бүрэн дээж авдаггүй, дээжийн тэмдэглэлд урд өдрүүдийн дээжийг бичээгүй зөвхөн шалгалт очсон өдрийн тэмдэглэлийг бичдэг зөрчлүүд түгээмэл байна. Ихэвчлэн курс дамжаа төгссөн хоолны цэс, технологийн картыг бичиж чаддаггүй, хоолноос дээж авч бүртгэл хөтөлж мэддэггүй, ур чадвар муутай тогооч нар ажиллаж байсан. Мөн шалгалтад хамрагдсан ажилчдын 41.2 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, тогооч нарын 21.2 хувь нь мэргэжлийн бус тогооч байв. Хоолны газруудын аяга, таваг, хоолны хэрэгслийн угаалга, халдваргүйтгэл, ажилчдын ариун цэврийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор 33 хоолны газраас 226 арчдас шинжилгээ авч нян судлалын лабораторид шинжлүүлэхэд 75.2 хувь нь бохирдолтой гарсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button