Хүүхэд дайрсан жолоочийн хэргийг маргааш шүүхэд шилжүүлнэ

согтуу жолооч дайрсан ноцтой хэрэг гарч олныг цочирдуулсан билээ. Уг ослын буруутан болох Ш.Алтанхуяг нь машинаа жолоодож явахдаа 70 хувийн согтолттой байсан тул Замын цагдаагийн газраас 72 цаг саатуулах байранд шилжүүлэлгүй эхний ээлжинд эрүүлжүүлэхэд оруулсан аж. Эрүүлжүүлэх байрнаас түүнийг албадан саатуулах төвд 72 цаг хорьж байгаа бөгөөд түүнд ямар арга хэмжээ авах талаар ЗЦГ-ын ОНХТ-ын ахлах байцаагч Б.Сүхбатаас тодрууллаа.

-10 настай хүүг гарцаар гарахад нь дайрч, амь насыг нь хөнөөсөн жолоочийг 72 цаг албадан саатуулсан. Түүнийг гарсны дараа ямар арга хэмжээ авах вэ?

– Саатуулагдсан иргэн маргааш 72 цагийн Албадан саатуулах байрнаас гарна. Гарсан даруйд тэгж, ингэж шийтгэнэ гэж шууд хэлж болохгүй. Ямар ч байсан Замын Цагдаагийн газраас Баянгол дүүргийн шүүхэд хандан саналаа хүргүүлнэ.

-Ямар санал?

-Сэжигтэн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эсэх, ослын үед оргон зугтахыг завдсан эсэх зэрэг олон талын дүгнэлт, судалгааг үндэслэн түүнд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэсэн санал хүргүүлнэ. Уг саналыг үндэслэн шүүхээс түүнийг цаашид үргэлжлүүлэн хорих уу, гадуур байцаалтад гаргах уу гэдгийг шийднэ.

-Бичлэгээс харахад онц ноцтой хэрэгт тооцогдох юм биш үү?

-Тэрийг шүүх тогтооно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button