Монгол улсын Ерөнхийлөгчдийн үнэ

Д.Сүхбаатар жанжин, Оросын цагаан хаанаас тусламж гуйсан Богд хааны захиаг ташуурынхаа голд нууж явж байсан гэдэг түүх ч бий. Харин одоо хүмүүсийн харилцаанд захианаас илүүтэй мессеж, мэйл, мессенжер, facebook харилцааны гол хэрэгсэл болжээ.

Захидлаар харилцдаг байх үед тухайн захидалд шуудангийн төлбөр төлөгдсөнийг батлах марк гэх янз бүрийн зурагтай жижиг хэвлэлийн батламж наадаг байсан. Бүр марк цуглуулдаг залуус ч монголд олон байсан, одоо ч байдаг юм билээ.

Өнөөдөр ч гэсэн аливаа захидалд шуудангийн марк наадаг хэвээрээ. Марк бүр өөрийн нэгж үнэтэй байдаг. Гэтэл нэг зүйл их сонирхол татлаа. Монгол улсын түүхэнд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн хөргийг илэрхийлсэн марк байх юм. Хамгийн гол нь тэдгээр марк бүрийн нэгж үнэ илүүтэй сонирхол татлаа.

Уншигч та бүхэндээ сонирхуулах үүднээс Монгол улсын ерөнхийлөгчийн хөрөг бүхий марк бүрийн үнийг хүргэе. Мэдээжийн хэрэг санамсаргүй тавигдсан маркны энэ үнэ Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, ажиллаж байгаа хүмүүсийн рейтингийг тодорхой байдлаар илэрхийлж байгаа мэт санагдлаа. Та үүнийг үзээд юу гэж бодож байна вэ?

Ц.Мөнх

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button