Хоёр цагаан сам

байгаа Баадайхүү нөхрийнхөө урлаж байгаа зүйлийг чимээгүйхэн харж байнга ярьдаг хүүхнийх нь сайханд атаархаж шүлсээ гоожуулж суув.

Цэрэг таталгынхнаас Мангалын Гончиг гэж нэрий нь дуудахад

-За мордоё доо. Хайрт минь сайн сууж байгаарай гээд аав ээж, ах эгч нартаа үнсүүлж дүү охиноо тэврэн дээш өргөж Ах нь дүүдээ ёстой гоё жинхэнэ гараар бүтсэн сайхан хийцтэй бэлэг авч явуулна. Сургуульд заавал орж их эрдэм ном сураад байж байгаарай гээдявахдаа Пагмаагийнхаа гарыг атгаад саллаа. Тэр өдрөөс хойш Гончиг цэрэгт ирж нутгийн цэрэг, Баадайхүүтэй танилцаж дандаа хамт байж цуг тамхилж зав чөлөөндөө ар гэр аав ээж ээ дурсан уйлахдаа уйлж хөгжихдөө хөгжиж өдий хүрчээ.

Цэргийн албанаас мөд мултрах болсон Баадайхүү Гончигийн урлаж байгаа самыг улам гоё болж байгааг атаархан харах боллоо. Зав л гарвал тэр зүгээр суухгүй хөнгөн цагааныг янз бүр болгон оролдоно. Маш гоё угалз, алхан хээ гаргаж, цэцэг дүрслэн сийлэх нь үнэхээр Пагмаадаа зориулж улам чанартай гоё хийж байв.

-Гончиг оо, хайртад чинь нэг л сам болно биз дээ гэж Баадайхүүг даажигнан инээхэд

-Надад чинь бас дүү охин байдаг биз дээ гэж амын таглав Баадайхүү зальтай инээд алдан

-Өршөө өршөө гэж үгээ займчууллаа.

Гончигт нэг холбоочин цэргийн дурсгасан ногоон модон хайрцаг удахгүй хоёр самтай Баадайхүүд дайгдан явах нь мэдээж болсон болохоор Гончиг урлаж байгаа хоёр цагаан самаа хээ угалзаар улам ч сайхан амилуулж өгөв.

Харсан хэн ч гар хийц гэхээсээ Энэ сам хаана байна. Өндөр хоршоогоор орвол өнөө Гончигийн Пагмаадаа явуулсан самыг аваад ирдэг юм шүү гэж нутгийнхан нь захихаар тийм сайхан урласан ажээ.

Хоног өдөр амархан өнгөрч Гончиг цэргээс халагдаж яваа нутгийн нөхрөө үдэн хоцорлоо. Гончигийн хайртдаа өгөөрэй гэсэн самыг Баадайхүү авахдаа Чиний яриад байсан тэр сайхан исгэлэн унагыг чинь очиж харнаа хэмээн сэтгэлдээ шивэгнэжээ.. Харин Гончиг, Баадайхүүд Пагмаагаа ярьсаар байгаад түүнд алдаж байгаагаа яахин анзаарах билээ.

Жил cap хэдийнээ улиран одож Гончиг цэргийн албанаас халагдаж нутгийн зүг яаран довтолголоо. Сүйт бүсгүйг нь нэг жилийн өмнө халагдаж ирээд түрүүлж аваад суусан Баадайхүү, Гончиг ирэх болсныг гэнэт санаж Эр хүний ёсоор учирна даа, нударга зөрүүлэх нь зөрүүлнэ гэж бодлоо. Хамт дайн тулаанд оролцож галын шугаманд амь хайргүй явсан цэргийн андууд хүүхний сайхнаас болж мууцалдахад ч хэн хэнд нь тийм ч таатай биш ажээ.

Баадайхүү Гончигийн өгч явуулсан хоёр цагаан сам ногоон модон хайрцгийг Пагмаад авчирч өгөхдөө Яагаад би Пагмааг урьд нь хараагүй байдаг билээ. Иим сайхан амьтныг чинь харсаар байж алдах гэж үү хэмээн шүүрс алдахдаа Гончигийн яриад байсан хүүхэн чинь үнэхээр лусын дагина юм байна гэж бодоод өөртөө татах, ятгах бүхий л аргаа хийсэн нь бүтэлтэйгээр эргэжээ..

Хүүхний гоо үзэсгэлэнг Гончиг, Баадайхүүгийн сэтгэлээс нь гарахгүй болтол ярьсан болохоор нөхрийнхөө гэмгүй цагаан санааг гишгэсэн нь тэр байлаа.

Ар гэр, аав ээждээ яарсан Гончиг хотод ирж дөрөв хоноод Говь-Алтай явах замын унаанд суухдаа л сая биеэ өвдөхийг мэдлээ. Гэнэт улаан бурхан болсон тэр өвчнөө хэнд ч хэлсэнгүй. Пагамаагаа бодон алсаас үлээх бүлээн салхийг цээж дүүрэн амьсгалж мөлхөх мэт явах машины тэвшин дээр холын цэнхэрлэх уулсын барааг ширтэн Дүү маань том болсон доо. Пагмаа тэр хоёр миний өгч явуулсан хоёр цагаан самыг аваад ямар их баярласан бол гэхээс тэдэнтэйгээ уулзах гэж улам ч яарна.

Хэдэн өдөр өнгөрөхөд Гончиг ээж аавынхаа барааг харж бүгд баяр хөөртэй учрав. Уулзахын мөрөөс болж явсан Пагмаа нь Баадайхүүтэй суусныг сонсоод Гончигоогийн сэтгэл гонсойж хоосорлоо. Өдөр ирэх бүр бие нь дордож хамаг бие нь тууран хэвтэрт оров.

Гончиг дүү охиноо дуудан

-Миний дүү гэрийнхээ үүдийг нээ дээ. Пагмаа эгч нь дуулж байна уу даа гэлээ, Тэр чихэндээ Пагмаагийнхаа дуулахыг хэдийнээ сонсож нүдэндээ түүнээ улам ч тодоор харан байлаа.

Үдшийн бүрийгээр олон хүрэн тэмээд туугаад маш сайхан цээл хоолойгоор эвлэгхэн дуулан яваа Пагмааг сэтгэлийн гэмшлээ илэрхийлэн дуулан өнгөрөхөд Гончигоо толгойгоо өргөн гэрийн үүд рүү өлийн хараад дүү охиндоо хандан

-Дүү минь гараад, миний байдлыг хэлээд ир дээ гэхдээ хоолой нь чичигнэн нулимс нь урсаж байлаа.

М.Дуламсүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button