Гадаадын 295 иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэлгүй буцаав

Шалгалтаар зөрчил гаргасан БНАСАУ, БНХАУ, ОХУ, БНФУ-ын 20 иргэнийг зохих хуулийн дагуу Монгол Улсаас албадан гаргаж, нийтдээ 41.3 сая гаруй төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Мөн гадаадын иргэн ажиллуулдаг 42 их, дээд сургуульд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад суралцахаар оршин суух зөвшөөрөл авсан боловч тухайн сургуульдаа суралцдаггүй гадаадын гурван иргэнийг илрүүлж, зохих арга хэмжээг авчээ.

Энэ хугацаанд хилийн боомт, орон нутаг дахь албадаас олон улсын болон дотоодын тээврийн хэрэгсэл, боомтоор зорчсон 75 мянга гаруй гадаадын иргэний бичиг баримтад шалгалт хийж зорилгоо тодорхойлоогүй, хөрөнгийн эх үүсвэргүй 295 гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан байна.

М.Уянга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button