Цагдаагийн экс дарга нар мэргэшсэн өмгөөлөгч авахыг хүсчээ

Цагдан хорих төвд хоригдож буй хурандаа нар өмгөөлөгчдөө хүлээн зөвшөөрөхгүй өөрсдөө сонгож авна гээд өмгөөлөгчдийн лавлагаа авахыг хүсчээ. Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ МӨХ-нд Хурандаа нарын хэрэгт өмгөөлөгч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг энэ сарын 25-нд тавьсан. Хүсэлтийн дагуу МӨХ-ноос шууд хүний нэр тулгаж болохгүй, хурандаа нарын өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэх ёстой гэж үзээд ажлын хэсэг гаргасан юм.

Ажлын хэсэгт багтсан МӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхзаяа, З.Сүхбаатар Ж.Эрдэнэбаатар нар хурандаа нартай очиж уулзжээ. Өмгөөлөгчид даруй өмгөөлөгчдөө сонгож, хэргийн материалтай сайн танилцаад, шүүх хурлаа хийлгэхийг зөвлөсөн байна.

Харин хурандаа нар Бидний хэрэг энгийн хэрэг биш. Хэдхэн хоногт хавтаст хэрэгтэй танилцаад болчих юм биш. Тийм учраас бид нарийн мэргэшсэн өмгөөлөгч авмаар байна. Сонго гэсэн өмгөөлөгчдийн утасны дугаар өгсөн. Бид нар царайг нь хараагүй байж энэ олон хүний алийг гэж авах вэ дээ.

Ер нь ээдрээтэй хэрэг учраас сайн өмгөөлөгч авах нь зөв. Жишээ нь буу сайн мэддэг. Бууны сумыг ямар бууны сум болохыг тогтоож мэддэг, мэргэшсэн өмгөөлөгч авахыг хүсч байна. Тэгээд ч бидний хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгчдийг цагдан хорьж дарамталсан болохоор энэ хэрэг дээр ямар өмгөөлөгч ажиллах уу. Мэдээж айдастай-байгаа. Бид ч ялгаагүй. Гэхдээ бид удаан хоригдохыг хүсэхгүй байна. Удахгүй өмгөөлөгчөө сонгоно гэж хэлсэн байна.

Хурандаа О.Зоригтын биеийн байдал муудаж, сахарын хэмжээ хэтэрч хөл нь мэдээгүй болоод байгаа учраас нарийн шинжилгээ өгөхөөр Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлэгт эмчийн хяналтад орж, үзүүлж байгаа гэнэ. Генерал Ч.Амарболд ч биеийн байдал сайнгүй байгаа аж. Хурандаа нартай уулзахаар өчигдөр өмгөөлөгч О.Алтангэрэл Цагдан хорих төвийг зорьжээ.

О.Сайханцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button