Эдийн засгийн шинэчлэлгүй Монгол Улс

Шинэчлэлгүй Монгол Улс сэдвийн дор зохион байгуулсан уг уулзалтаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуун Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар сүүлийн хэдэн жил сайжрахгүй байгаа талаарх судалгааны дүнг танилцууллаа.

Эл судалгаагаар манай улс эдийн засгийн өрсөлдөх чадвараараа 2010 онд 125 орноос 92 дугаарт байсан бол өнгөрсөн онд 142 орноос 96 дугаарт оржээ. Эдийн засагчид үүнийг 2010 онд манай улс дэлхийн хэмжээнд хаана явж буйгаа мэдсэн бол 2011 онд өрсөлдөх чадварын өсөлт муу байгаагаа мэдсэн гэлээ.

Харин эдийн засгийн өрсөлдөх чадвар муу байгаа нь энэ салбарт ямар ч шинэчлэл хийхгүй байгаагаас шалтгаалж байна хэмээн дүгнэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button