Хүүхэд дайрсан этгээдийг үргэлжлүүлэн хорино

хөнөөсөн хэрэг гарсан билээ. Замын хөдөлгөөнийг хянах камерт хэрэг гарах үеийн бичлэг хадгалагдан үлдсэн юм. Уг бичлэгт Toyota Land Cruiser маркийн автомашинаар хүүгийн дээгүүр дайран гарч, 15 метрийн зайтай хол чирсэн. Мөн машинаас согтуу, залуухан хүүхэн гарч ирээд тоосон ч шинжгүй хүүг хөлөөрөө өшиглөж байгаа нь тодорхой харагдаж байгаа юм. УНИ 09-66 улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашинаар хүүг дайрсан этгээдийг Ш.Алтанхуяг гэдэг аж. Тэрбээр Мон дулаан трейд компанийн охин компани болох Хишигтэн нүүдэлчин компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Осол гаргах үед тэрбээр 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадвараа алдсан байж.

Хүүгийн амь насыг хөнөөсөн хэрэгтэнг эрүүлжүүлж, 72 цагийн турш хорих шийдвэрийг Замын цагдаагийн газраас гаргажээ.

Өнөөдөр хугацаа нь дуусаж байгаа ч мөрдөн байцаалтын үед оргон зайлж болзошгүй, хэрэг мөрдөлтөд саад учруулж магадгүй гэсэн хоёр шалтгаанаар цааш үргэлжлүүлэн хорих хүсэлтийг Баянгол дүүргийн шүүхэд гаргасан гэнэ. Тиймээс хэрэгтнийг үргэлжлүүлэн хорих бололтой.

Түүнд Эрүүгийн хуулийн 215.3-д зааснаар эрүү үүсгэж, шалгах юм байна. Эрүүгийн хуулийн 215.3-т хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.гэж заасан байна.

Л.Тамир

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button