Баяртай анд минь

Өөдрөг ирээдүйн тухай сэтгэл дүүрэн хөөрөлдөнө

Өглөөний наран мандах шиг анд аа хараад баярлана

Анд минь баяртай…. баяртай

Амьдрал гэдэг даан ч сайхан, тийм ээ

Анд минь баяртай.

Энэ жил амжихгүй бол дараа жил уулзана аа анд минь

Эхнэртэйгээ чи манайд эсвэл би танайд зочилно

Дэврүүн хонгор насныхаа тухай дурсан дурсан хүүрнэнэ

Дэлхийд буусан од шиг нөхрөө хараад баярлана

Анд минь баяртай…. баяртай

Амьдрал гэдэг даан ч сайхан, тийм ээ

Анд минь баяртай.

Буурал насыг наславч биесээ хаанаас ч олноо анд минь

Буцах цагийн салхинд гандаагүй нөхөрлөлөө дурсана аа

Энхэл донхол хорвоогийн нугачаанд эрхэм чанараа гээгээгүй

Энгэр дүүрэн одонтой найзаа хараад баярлана аа

Анд минь баяртай…. баяртай

Амьдрал гэдэг даан ч сайхан, тийм ээ

Анд минь баяртай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button