Өршөөл

Буйдангийн хажууханд хөгшин хав тэрүүхэн тэндээ чимээ гаргахгүй хэвтэнэ. Хөгшин хавын зовлонг хоёр хөгшнөөс өөр мэдэх хүнгүй ажээ. Хав сэрсэн ч босч явсангүй.

Нэг үе эрх дураараа эзнийхээ хайр энхрийлэлд багтаж явснаа байн байн нүдээ анилдуулан бодно. Гадаа хуйтэнд эзнийхээ гэрээс хөөгдсөн хав осгож үхэхийн даваан дээр ачлалт хоёр хөгшинтэй таарсан нь түүний аз байв.

Эзэн нь шинэ хүнтэй болсон гэж түүнийг ад үзжээ. Хаалга үүдэнд чимээ гарахад хөгшин хав хуцаж гүйгээд шинэ эзнийхээ амгалан нойрыг үргээж байсан нь мэдээж. У-а-у-a гэж уйлах нярай хүүхдийн хөгшин хавийн чихэнд хадна.

-Яршигтай нохой хүүхэд унтуулахгүй юм гэж гэрийн эзэгтэй нөхөртөө уурлана. Ингээд хөгшин Жийрээг байлгах айл олдохгүй эзнийхээ уур бухимдаыг илүү хүргэжээ. Хөгшин хав дасал болсон гэр, хэвтрээ санаад дасаагүй эзнийхээ гараас юу ч идэхгүй

хүн хүний гap дамжин явсаар хоёр хөгшин дээр хүргэгдэн ирсэн ажээ.

Дураараа хэдэн өрөө дамжин эзэндээ эрхэлж явсан Жийрээ дуртай дургүй идүүрээсээ хоол идэн эргээд л урдын сайхан амьдралаа бодон хэвтэх нь хоёр хөгшний нүдний өмнө ив илхэн аж. Дэргэдээ Хүүе хайя гэх ханьтай болсондоо хоёр хөгшин баярлаж байв. Гэсэн ч Жийрээ урд хоёр хөлөө дэрлэн нүдээ анилдуулан таг хэвтэнэ.

Санаа нь зовсон эмгэн

-Яаж нэг үхэж амарна даа гурвуулаа гэж хааяа хаваа илнэ. Жийрээ ид сайхан нойрон дундаасаа сэрж байгаа хоёр хөгшний чимээнээр унжуу чихээ хөдөлгөх төдий болоод нам хэвтлээ.

Нэг өдөр гэр орноо үгүйлээд санаагаар унаж байгааг сайн ойлгох болсон хоёр хөгшин Жийрийгээ эзэнд хүргэж ирэв.

Сэтгэлээр унаж зүс царай алдсан хөгшин хаваа эзэн нь энэ удаа өрөвдөн харлаа. Энэ хэдэн cap Жийрээг тэнэж яваад ирэхэд шинэ мэндэлсэн хүн овоо өсөж уйлж ороох багассан нь эзнийх нь харьцаанаас харагдана. Гэсэн ч хэн нь ч гэртээ байлгах хүсэлгүй байгаа нь тэдний ярианаас андашгүй. Жийрээ дахиад л гуниглалаа.

-Муу Жийрээ больжээ. Хөөрхий амьтныг ингэж зовоож байхаар мал эмнэлэгт аваачаад нэг бүр унтуулчихдаг тариа хийлгье дээ гэж ярихыг Жийрээ нохойн совингоороо мэдэрлээ. Тэгтэл гэрийн хоёр нялх хүүхдийнхээ дэргэд муу үйл үйлдэхээс эмээж нохойныхоо үхэх төөргийг үзүүлж харуултал хоёр хөгшин дээр түр байлгахаар яриа болохыг хөгшин хав бас л анзаарав. Хэдэн өдөр өнгөрөхөд утас хангинаж Нөгөө Жийрээ алга болчихлоо гэсэн сандарсан дуу хадав.

-Яасан бэ, хэзээ тэр вэ?

-Өглөө салхилуулж яваад алдчихлаа.

-Юугаа харж байсан улс вэ ганц нохойг хайрлаж маллаж чадахгүй гэх эзнийх нь бухимдсан дуу утасны цаанаас тод дуулдана. Саяхан тарианд оруулж бүр унтуулах гэж ярьж байсан хүмүүс нохойгоо алга боллоо гэхэд учиргүй уурладаг нь цаана бас учиртай байв. Нохой хүний ам бүлд багтдаг гэдгийг тэд сонсоод айсан хэрэг ажээ.

Бухимдуу хүрч ирсэн нохойн эзний өөдөөс эмгэн хайнгадуухан хараад

-Хөгшин хав бид гурав, ч урдах юмаа харахгүй мөргөж ойчиж бэртэж явснаас нэгэндээ үхэснээ мэдэгдэлгүй алга болдог нь зөв ч юм уу даа…

Хөөрхий хараа нь бүдгэрсэн ч орцоо олоод ирэх байлгүй гэжээ.

Хүйтэн өдрүүд үргэлжилсээр хоёр хөгшин

-Одоо ч муу Жийрээ минь олдохоосоо өнгөрөө биз дээ хэмээн хаваа дурсан ярьж суутал халтайж нооройсон юм үүдэнд нь чимээ өгөн гаслав.

Жийрээ нохойн совингоороо үхэл аюул өнгөрснийг мэдээд эргэж иржээ. Хэдийгээр нас ахисан ч цагаа тулахад нохойн амь бөх ажээ.

Хүүхдийн зохиолч Ч.Наранцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button