Монголчууд нэмж есөн эрх авах зорилготой

Шаньси мужийн төвд эхний хоёр тэмцээнээс эрх авч чадаагүй нийт 79 орны 380 гаруй бөх хуран цугларав. Гурав дахь шатны сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн жин бүрт эхний гурван байр эзэлсэн эрэгтэй, эхний хоёр байр эзэлсэн эмэгтэй бөхөд буюу эрэгтэй 28, эмэгтэй найм, нийт 36 бөхөд олимпийн наадамд оролцох эрх олгох юм.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд олимпийн эрх аваад байгаа Монголын баг нэмж есөн эрх авахын төлөө өрсөлдөж байна.

Тэмцээний техникийн төлөөлөгчөөр Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ны Товчооны гишүүн, Шүүгчдийн зөвлөлийн захирал, олимпийн зэрэглэлийн шүүгч, БНСУ-ын иргэн Ким Ик Жонг томилогджээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button