Загасны мах, төмсний котлет

байгаа лаазалсан загасны мах, төмсний нухшаар үүнийг хийнэ.

Бэлтгэх зүйлс

Дунд зэргийн төмс 6 ш

Ногоон сонгино 4 ш

Өөрийн шүүсэнд нь нөөшилсөн загас 370 гр

Петрушка 1 халбага

Укроп 2 халбага

Цөцгийн тос 25 грамм

Наран цэцгийн тос 150 мл

1. Сайн чанарын төмсийг 20 минут буцалгаж болгоод, усгүй болтол нь шүүнэ. Түүн дээрээс 25 гр цөцгийн тос, давс, чинжүү хийгээд нухна.

2. Жижиг хэрчсэн сонгино, шүүснээс нь салгасан лаазалсан туна, эсвэл өөр загас, петрушка, укропыг нухсан төмсөн дээрээ хийж хутган котлет хэлбэрт оруулаад гуриланд өнхрүүлнэ.

3. Ургамлын тос бүхий хайруулын тавгаа дунд зэргийн гал дээр халаана. Бэлтгэсэн котлетоо хийж шаргал өнгөтэй болтол нь буюу нэг талыг нь 2-3 минут хайраад тосноос нь гаргаад хүссэн бэлдэцтэйгээ таваглахад тохиромжтой.

Котлетыг шарах шүүгээнд ч болгож болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button