Ноолуур арчилгаа /зөвлөгөө/

ноолууран бүтээгдэхүүний зөөлөн дулаан шинж чанар нь хэвээр хадгалагддаг давуу талтай бөгөөд танд ноолууран бүтээгдэхүүн арчилгааны талаарх дараах зөвлөмжийг хүргэж байна.

УГААЛГЫН ЗААВАР /ахуйн нөхцөлд/

– Ноос, ноолууран эдлэл угаах зориулалтын шингэнээр 30С хэмийн бүлээн усанд хир буртагийг арилтал зөөлөн базаж угаана.

– Үрж болон мушгин угааж болохгүй

– Угаасны дараа цэвэр усаар угаалгын бодисыг арилтал сайтар зайлна

– Ус шингээхүйц зөөлөн алчууранд усыг нь сайтар шингээж зөөлөн базаж авна.

– Тэгшхэн гадаргуу дээр хэлбэр хэмжээг алдагдуулахгүйгээр дэлгэж хатаана.

– Ноолууран эдлэлээс 0.5-1 см зайтай уурын индүүгээр жигнэн индүүднэ.

АНХААРАХ ЗҮЙЛС

– Гэрийн нөхцөлд угаахдаа усандаа удаан дэвтээж угааж болохгүй. Усанд удаавал нягтрал үүснэ

– Үсний шампунь, барааны саван, нүүр гарын савангаар угааж болохгүй

– Ноос, ноолууран эдлэлийг угаадаг зориулалтын шингэн саванг хэт их хэмжээгээр хийж угааж болохгүй. Зөвхөн зааврын дагуу хэрэглэх

– Ноолууран бүтээгдэхүүнийг хатаагүй нойтон байх үед татаж сунгаж болохгүй

– Угаалгын нунтаг болон цайруулагчинд угааж болон зайлж болохгүй. Учир нь угаалгын нунтагт байдаг цайруулах болон толбо арилгагч бодиснууд нь ноолууран бүтээгдэхүүний өнгийг гандаахаас гадна ноолууран ширхэгтийг түлж гэмтээх аюултай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button