Шүүхийн шийдвэрийн нэгдсэн сангийн цахим хуудас нээгдлээ

дэмжсэн Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр-ийг хэрэгжүүлэх хүрээнд шүүхийг ил тод, нээлттэй байлгах зорилгоор энэхүү цахим хуудас ажиллах боллоо. www.shuukh.mn цахим хуудсанд бүх шатны шүүхийн шийдвэрүүд тавигдах бөгөөд та дэлхийн аль ч өнцөг булангаас интернэт ашиглан холбогдон үзэх боломжтой юм.

Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байрлуулснаар шүүн таслах ажиллагаа илүү ил тод, нээлттэй болгоод зогсохгүй, эрдэмтэн, багш, судлаач, хуульчдад судалгаа, шинжилгээний ажил хийх, оюутан, сурагчдад гарын авлага бий болох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийг нэг мөр зөв хэрэглэх зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button