Ерөнхий прокурорын асуудлаар цэцэд гомдол гаргалаа

үндэслэлээр цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй цагдаагийн экс дарга нарт эргэлт оруулалгүй 14 хонож байгаа ажээ. Өнгөрсөн 19-нд Ч.Амарболд генерал Улсын клиникийн төв эмнэлгийн Зүрх судасны эмгэг судлалын тасагт ирж, үзүүлэн эмнэлгийн тусламж авсан бол цусан дахь сахарын хэмжээ нь ихэссэнээс Д.Зоригт хурандаагийн хөл нь хөхөрч, доголон, хорихын эмчийн зөвшөөрөлтэйгээр лхагва гаригт III эмнэлэгт ирж үзүүлсэн талаар өмнө мэдээлсэн. Гэтэл зөвхөн тэдний бие ч биш бусдынх ч муудаж, нэг нэгээрээ ирж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн байна. Хоригдож байгаа хурандаа нарын эрх олон талаар зөрчигдөж буйтай холбогдуулан Цагдаагийн ар гэр холбооны тэргүүн Ж.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа хэлсэн юм. Энэ талаар тус холбооны тэргүүн Ж.Алтангэрэл, Ч.Амарболд генералын ах Ч.Энхболд, Ш.Батсүх хурандаагийн дүү Ш.Баттуяа нар өнгөрөгч баасан гаригт мэдээлэл хийв. Тэд энэ үеэр цагдаагийн экс дарга нарын бие эрс муудаж байгааг харгалзан батлан даалтад гаргахыг хүсэв.

Ж.Алтангэрэлээс цөөн асуултад хариулт авлаа.

-Та ямар үндэслэлээр Цэцэд хандаж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд эс тооцно гэсэн заалт бий. Мөн хуулийн 49.2 дахь хэсгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн заалтуудын тус тус зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 66 дугаар зүйлийн 1, уг зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13.2 дахь хэсгийн 7 дугаар заалт, 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, Улсын ерөнхий прокурорыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Цэцэд өргөдөл гаргаж байгаа юм. Өмнө нь бид тодорхой асуудлуудаар Цэцэд хандсан ч огт хариу ирүүлээгүй, Тиймээс энэ удаад гаргасан гомдол бүртээ хариу авахыг хүсч байгаа. Үүнээс гадна хурандаа нарын гэм бурууг шүүх эцэслэн тогтоогоогүй байхад улсын ерөнхий прокурор мэдээлэл хийж, эдгээр хүмүүсийг гэм буруутай мэтээр ярьж, нийгэмд буруу ойлголт төрүүлэхийг завдаж байгаа нь хууль зөрчсөн явдал.

-Өмгөөлөгчдийн холбооноос 1000 гаруй нэрсийн жагсаалт өгсөн байгаа. Тэднээс сонгохгүй өдий хүрээд байгаа нь ямар учиртай юм бол?

– Өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёр нэг нэгнээ сайн ойлгож итгэлцсэний үндсэн дээр хамтарч ажилладаг. Өмгөөлөгчөө сайн таньж мэдэхгүйгээр сонгоно гэдэг байж боломгүй асуудал шүү дээ. Хэн нь сайн өмгөөлөгч вэ гэдгийг таньж мэдэхгүйгээр өмгөөлөгчөө сонгох ёсгүй. 1000 өмгөөлөгчийн нэрээс сонго гэж үүрэгдээд асуудлыг шийдчихнэ гэж ойлгож болохгүй. Энэ хүмүүс өмгөөлөгчөө ч сонгох эрхгүй хоригдсоор байтал бие нь өдөр ирэх тусам муудаж, эмчилгээ хийлгэхэд оройтох гээд байгааг харж үзмээр байна.

-Шүүгдэгчдийн биеийн байдал ямар байна?

-Цагдаагийн дарга нарыг нэг нэгээр нь хотын төвийн эмнэлэгт авчирч, нарийн шинжилгээ хийлгэсэн юм билээ. Ингэхдээ ар гэрийнхэнтэй нь уулзуулаагүй. Тэр бүү хэл, тэдэнд эргэлт оруулалгүй 14 хонож байна шүү дээ.

-Яагаад ингэж байгаа юм бол. Та бүхэн хорихыхноос энэ талаар тайлбар авсан уу?

-Үгүй. Ус балгасан юм шиг улс шүү дээ, тэр хорихынхон чинь. Яагаад эргэлт оруулахгүй байгаа талаараа хэн нь ч тайлбарлаагүй.

М.Өнөржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button