Ядуурлын төвшин буурлаа гэж олны анхаарлыг татав

нийгэм эдийн засгийн судалгаанд үндэслэж ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцжээ. Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан Монгол Улсын хувьд ядуурлын төвшин 2010 онд 39,2 хувь байсан бол 2011 онд ядуурлын төвшин 9,4 функцээр буурч 29,8 хувийн хамралттай гэсэн дүн гарсан гэсэн мэдээлэл өгсөн юм. Ядуурлыг төвшингийн судалгааг гаргахдаа тогтсон аргачлал буюу жил бүр санамсаргүй байдлаар 11300 орчим өрхийг түүвэрлээд тэдгээр өрхийн зардал, орлогыг бүртгэх маягаар судалгаа хийдэг юм байна. Энэ жилийн судалгааг Дэлхийн банк, Статистикийн хорооны баг хамтран хоёр талд хийснээр ядуурлын үзүүлэлт янз, янзын тоогоор илэрхийлэгдэж байсанд эцсийн хариулт өгсөн гэж дүгнэж болох юм. Гэвч Статистикийн газраас гаргасан судалгааг эдийн засгийн судлаачид буруу дүгнэлт хэмээн тодорхойлоод байгаа.

Өөрөөр хэлбэл, халамжийн хэт хавтгайрсан байдлаас шалтгаалан эх орны хишиг, оюутны 70 мянганд оочерлож байгаа иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэдэд хүнд дарамт ирж, банкууд ачааллаа даахгүй болж байгаа үед ядуурал буурсан гэж дүгнэх нь хэтэрхий өрөөсгөл гэж үзсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар нийгмийн дундаж давхаргын иргэд нэмэгдэж, ядуурал буурсан бол халамжийн мөнгөнд оочерлох иргэдийн тоо буурах ёстой аж. Тиймээс Дэлхийн банк, Статистикийн хорооны багийнхны судалгааг гаргасан аргачлал нь буруу хэмээсэн юм. Харин Статистикийн хороо ядуурал буурахад нөлөөлсөн гол гол шалтгаануудыг нэрлэсэн байгаа. Тухайлбал, 2011 оны хувьд цаг агаар таатай байсан тул хөдөөгийн иргэдийн орлого нэмэгдсэн, өрхийн бодит мөнгөн орлого нэмэгдсэн дүн гарсан, иргэдийн Хүний хөгжил сангаас авч байгаа бэлэн мөнгө болон цалин, тэтгэврийн нэмэгдэл өрхийн орлогыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаануудын нэг болсон, ирэх онд уул уурхайн салбарын өсөлт, энэ салбарын бусад салбарт нөлөөлөх нөлөөлөл, шинээр бий болох ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл, мал аж ахуйн салбарын өсөлт зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 15.2 хувьтай болсон зэрэг шалтгаануудыг дурьдав.

Ядуурал буурсан шалтгааныг дагалдан эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17.3 хувийн бодит өсөлттэй гарсан. Гэтэл өсөлттэй холбоотойгоор ирэх онуудад инфляци 13.1 хувьтай байх таамаглал дэвшүүлсэн байна. Мөн суурь инфляцийг барих Засгийн газрын бодлого, арга хэмжээ, эрэлтийг дэмжих бодлого барихгүй гэвэл инфляцийг нэг оронтой тоонд оруулах боломжтой гэсэн эерэг төсөөллийг ч Засгийн газрын хуралдаанаас гаргасныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт үргэлжлэх, дэд бүтэц бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хөрөнгийн урсгал, алт, зэсийн дэлхийн зах зээлийн эрэлт, үнэ өсөх зэргээс шалтгаалан валютын ханш ирэх онуудад чангарах төлөвтэй байгааг Статистикийн хорооноос гаргасан судалгаа харууллаа. Мөн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Хөтөлбөрийн хоёр дахь шатны санхүүжилтийн хүрээнд 1 тэрбум 550 сая иен буюу ойролцоогоор 20 сая ам.доллар авах боломж бүрдсэн юм байна. Өнгөрөгч пүрэв гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, зарчмын хувьд дэмжсэн. Хууль санаачлагчид хуулийн төсөлдөө нэрийн нэг жагсаалтын эхний 30-аас илүүгүй нэр дэвшигчийг сонгуулийн тойргоос, 15-аас илүүгүй нэр дэвшигчийг улс төрийн нам буюу намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгохоор тусгажээ. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүний 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байх, сонгуульд мөнгө амлахыг хориглох зэрэг олон асуудлыг зохицуулахаар тусгасан байсан. Уг хуулийн төслийг баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж богино хугацаанд чанартай хууль баталж чадсан юм.

Б.ӨНӨРТОГТОХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button