Д.Медведев Авлигатай сэтгэлгээний түвшинд тэмцэх ёстой

хамгийн сүүлийн удаа шууд нэвтрүүлэгт оролцож, таван телевизийн сэтгүүлчидтэй ярилцжээ.

Ярилцлагыг товчлон хүргэе.

-Таны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед либерал үг хэллэгээр их ялгарч байгаа. Жишээлэхэд та баригдмал байдлаас эрх чөлөө чухал хэмээн ярьж, Орос орон урагшаа гэсэн нийтлэл бичиж байсан. Ажил хэргийн тань талаар асуухад та хүсч байсан зүйлээ хийж чадсан уу? Таныг Ерөнхийлөгч байх үед Орос улс илүү эрх чөлөөтэй орон болсон гэж та боддог уу?

-Эрх чөлөө гэдэг бол хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгодог тийм гайхалтай мэдрэмж. Мэдээж эрх чөлөөнд объектив хэсэг бий, гэхдээ л ер нь энэ бол бидний мэдрэмж шүү дээ.

Бид өөрсдийнхөө тухай би эрх чөлөөтэй байна гэж хэлж чадаж байгаа тэр тохиолдолд л бид жинхэнээсээ эрх чөлөөтэй байгаа гэсэн үг гэж би нэг удаа үг хэлэхдээ өгүүлж байсан.

Сүүлийн жилүүдэд юу болсныг харъя л даа. Иргэний эрх чөлөөний хөгжлийн тал дээр бид үнэхээр урагшилсан гэж би үздэг. Зарим нэгэн нь энэ алхмыг удаан гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь эсрэгээрээ хэтэрчихсэн бүх зүйл л сайхан байхад хязгаараас даван ийм хол явж болохгүй гэж үзэх нь ч бий. Гэхдээ миний үзэж байгаагаар бид үнэхээр урагшилсан. Бүр эртний 01 жилүүдийг дурдах гээд яах вэ өнгөрсөн саруудын үйл явдлыг дүгнэж цэгнэн ийм зүйл хэлэхээ байна. Янз бүрийн талбай дээр гараад, цагаан, улаан, хөх-ийг дэмжиж байгаа эсэх нь чухал биш, тэд эрх чөлөөтэй байгаа эсэхийг асууя. Тиймээ, би үнэхээр эрх чөлөөтэй. Яагаад гэвэл би энд зогсож байна, надад өөрийн байр суурь бий, надад олон зүйл таалагдахгүй байна гэж тэдний ихэнх нь хариуцна гэдэгт би туйлаас итгэлтэй байна. Эсвэл Надад бараг л бүх хүн таалагддаг. Үүнийг хөндөх нь бүү зүрхэл. Гэхдээ л би эрх чөлөөтэй гэж ч хариулна. Эрх чөлөө бол өөрийгөө мэдрэхүй. Энэ утгараа бид багагүй зүйл хийсэн.

-Шинэчлэлтийн тaлаар асуумаар байна. Таныг Ерөнхийлөгч байх үед сэргийлэх /милиция/ цагдаа /полиция/ болсон. Хэлр нь шинэ хэдий ч агуулга нь хуучин хэвээр л байна. Дальный дотоод хэргийн газрын садистууд улс орон даяар төдийгүй дэлхий дахинд шуугиан тарилаа. Баривчлагдсан хүмүүсийг зоддог талаарх мэдэээл бараг өдөр бүр шахуу ирдэг.

Дахин шинэчлэл хир шаардлагатай болсон юм биш үү?

-Зохион байгуулалтын өөрчлөлт шинэчлэлт хийснээр хагас жилийн дотор цоо шинэ цагдаа эсвэл шинэ Дотоодийн хэргийн газар бий болчихсон гэж хэн ч хүлээх ёсгүй гэж болдог. Яагаад гэвэл энэ бүтэц шинэ нэртэй болсон ч хүмүүс хуучнаараа тэнд ажиллаж л байна. Зарим хүмүүс аттестатчлалд ороогүй. Бид 200 мянга орчим хүнийг дотоод хэргийн байгууллагаас холдуулсан. Гэхдээ ингэснээр бусад нь гэнэт л огт өөр болчихно гэсэн үг биш. Нэгдүгээрт ийм. Хоёрдугаарт, зарим нэг өөдгүй этгээдийн үйлдээс болж хууль тогтоох байгуулагынхныг тэр чигт нь шүүмжилж болохгүй. Таны өгүүлсэн тохиолдлуудад бүгдэд нь эрүүгийн хэрэг үүсгэж, хууль сахиулах байгууллагын ажилтнууд өрсдөө хоригдож байгаа. Хилийн чанадад ч гэсэн ийм явдлууд болдог гэдгийг нуух хэрэггүй. Гэхдээ бид зөвхөн замын эхэнд байна. Энэ бол хялбар зорилт биш. Бүх цагдаа нарыг халаад оронд нь шинийг ажилд авъя гэж хэлэх нь бий. Тэр үед та нар цагдаагийн газар ажилд орох уу?

-Энэ ба ердөө гарах асуудал шүү дээ. Огцрох нь хамгийн том шийтгэл хэрэг үү? Жишээлэхэд төлөвлөгөөт огцрох явдлын тухайд?

-Энэ бол үнэхээр төлөвлөгөөт арга хэлжээ. Хэрэв аливаа үйлдлийн төлөө сайдыг огцруулаад байвал бид хэзээ ч хэвийн багтай болж чадахгүй. Учир нь бид манай орон ямар нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг мөн манай улс төрийн тогтолцоо, эдийн засгийн байдлын асуудлуудыг мэдэж байгаа. Тиймээс аливаа үйлдлийн төлөө сайдыг огцруулаад байвал тогтолцоо хямралд орно. Та бүхнй асуултанд хариулахад, олон албан тушаалтнуудын хувьд прогцесс гэдэг нь хариуцлагаас ч илүү аймаар зүйл. Тиймээс огцруулах гэдэг нь төрөөс аливаа асуудаыг зохицуулах арга хэмжээ байх ёстой гэж би боддог. Энд сануулахад намайг ажиллаж байх үед Холбооны улсын субъектуудын удирдагчдын 50 хувь нь өөрчлөгдсөн. Заримыг нь огцруулсан, нөгөө хэсэг нь өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа холдсон. Нуугаад яах вэ, зарим тохиолдолд би хүмүүст Уучлаарай залуус аа, та нарын ажил болохгүй л байна даа. Баяртай гэж хэлж байсан тул тэд өргөдлөө бичиж өгсөн юм, өөрийн дураар гэсэн үг биш л дээ.

-Дмитрий Анатольевич, авлигатай тэмцэх ажил зөвхөн аман дээр л хэрэгжээд байх шиг. Томоохон албан тушаалтнуудын талаар сэжиг, буруутгалыг бид олонтаа сонсож байна. Юрий Лужковыг байх үед Москвад авлигын түвшин хэрээс хэтэрсэн байсан гэж таны захиргааны тэргүүн асан Сергей Иарышкин ярьж байсан. Гэтэл Юрий Лужковын хэргийн тал дээр ямар ч үр дүн гарсангүй. Энэ бол цорын ганц тохиолдол биш. Өөр олон амбан захирагч, төрийн өндөр албан тушаалтнуудад олон нийт итгэдэггүй. Гэвч нийгэмд байгаа сэтгэгдэлд төрөөс хариулт өгдөггүй. Яагаад төрөөс дорвитой алхам хийхгүй байна вэ? Яагаад авлигатай тэмцэх ажлын бодит үр дүн алга байна?

-Байр сууриа илэрхийлэх нь хэвлэл мэдээллийн үүрэг гэдгийг би ойлгож байна, энэ зөв. Гэхдээ энэ байр суурь бүрэн дүүрэн оновчтой биш. Амбан захирагчдын 50 хувийг огцруулахаас аргагүй болсон гэж би түрүүхэнд хэлсэн. Тэднээс ихэнх нь гэмт хэрэг үйлдсэн гэдэгт нь хангалттай нотлох баримт байгаагүйгээс огцорсон юм. Зарим тохиолдолд зохих албан тушаалтныг дуудаад Та өөрөө яв, эсвэл бүр дор юм болно гэж хэлэх шийдвэр гаргахаас аргагүй үе байсан. Олон захирагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэрэгт татаагүй гэж бодож байгаа бол буруу. Би мөрдөн шалгах байгууллагын дотоод ажилд оролцохгүй. Авлигын гэмт хэргийн тооны талаар яривал жил бүр бүртгэгдсэн, шалгагдаж байгаа авлигын хэргийн тоо өсч байна. Одоогийн байдлаар мөрдөн шалгах хороон дээр албан тушаалтнуудын оролцсон, 17000 авлигын гэмт хэрэг шалгагдаж байна. Гэхдээ эдгээрийн тухай заавал хэвлэл мэдээллээр цацах ёстой гэсэн үг биш. Нэгэн удаа Нээлттэй засаглал чуулганы надад ийм санал ирж байсан. Ямар нэг баримтаар эрүүгийн хэрэг үүсгэнгүүт л тухайн албан тушаалтныг олон нийтэд зарлаж, түүнд хэрэг үүсгэн шалгаж байгааг хэвлэл мэдээллээр цацах ёстой гэж хэлж байлаа. Гэхдээ энэ бол их маргаантай асуудал л даа. Манай мөрдөн шалгах хорооныхон гэхэд л авлигын чиглэлийн гэмт хэрэг үйлдсэн 53 зохион байгуулалттай бүлэглэл байдаг гэж тогтоосон. Тиймээс энэ тал дээр юу ч хийхгүй байгаа гэж үзэх нь хэтэрсэн хэрэг болно. Харин үр дүн гоц гойд биш гэдэг дээр та бүхэнтэй санал нийлнэ. Нуулгүй хэлэхэд албан тушаалнууд өөрсдийнх нь хэрэгт оролцохыг хүсдэггүй.

Гэхдээ энэ нь тэд бол гэмт хэрэгтэн гэсэн үг биш. Эсрэгээрээ албан тушаалтнууд бол яг л бидэн шиг иргэд. Гэхдээ бид төрийн албыг хэдэн тийш нь гуйвуулалгүй, нэг чиг шугамаар явуулдаг байх ёстой. Хөгжсөн эдийн засагтай орнуудад авлигын түвшин янз бүр байдаг. Скандинавын орнууд болон Европын барууны орнууд дахь авлигын түвшинг харьцуулаад үз. Түвшиң өөр байдаг нь дадал зуршил өөр, түүх, оюун сэтгэлгээ нь өөр байгаагаас тэр. Тиймээс авлига бол схемийн цуглуулга байдаг, авлигатай сэтгэлгээний тувшинд тэмцэх ёстой. Авлигын гэмт хэрэг үйлдэх нь аймшигтай төдийгүй таагүй сэтгэгдэл төрүүлэх ёстой. Ухамсарт ийм зүйл сууж байж л бид авлигатай тэмцэж чадна.

-Энгийн иргэд биш харин төрийн засаглалын дээд төлөөлөгчид ухамсрын түвшинд тэмцэж эхлээсэй гэж бодох юм. Авлигын хэргийн илрүүлэлт сайн байгаа ч үр дүн муутай гэж та хэлсэн. Тэгэхээр томоохон албан тушаалтнууд нэгнээ хаацайлж, авлигын эсрэг ажиллагааг сааруулаад байгаа юм биш үү?

-Уучлаарай, гэхдээ зөвхөн албан тушаалтнууд биш. Авлига ихээхэн газар авсан. Манайдахуйн авлига өргөн цар хүрээтэй байгаа. Энэ талаар мартаж болохгүй. Багш нарын авлига, эмч нарын авлига ч гэсэн үнэнийг хэлэхэд нийгэмд багагүй аюултай шүү дээ. Ердөө л бид үүнд дассан, багш, эмч нарт огтхон ч юм бодолгүй мөнгө өгдөг. Харин албан тушаалтнуудын авлигын тухай ярихаар зэвүүцэл төрөөд байдаг. Албан тушаалтнуудын сүлжээ зөвхөн өөрсдийгөө халхавчлаад байгаа юм биш халхавч, хамсаатан хаа сайгүй байна гэдгийг л би хэлэх гээд байгаа юм.

-Ахуйн авлига гэдгийг ухамсарлачихсан, өөрсдөөсөө эхэлж байгаа хүмүүс бий. Гэхдээ бүгд л ийм алхам хиймээр байгаа юм?

-Та замын цагдаагийнханд авлига өгч үзсэн үү?

-Үгүй амьдралдаа авлига өгч үзээгүй.

-Тэгэхээр та тэмцэж байна гэсэн үг. Ийм л алхам дор бүрнээ хийх ёстой.

-Та нэг бус удаа шүүхийн тогтолцоо, Михаил Ходорковскийн хэргийн талаар шүүмжилж байсан ч энэ хэрэг үр дүнд хүрээгүй. Ходорковскийг өршөөгөөгүй, тэр эрх чөлөөтэй болоогүй. Та шүүгчдийн цалинг нэмж, эдийн засгийн гэмт хэрэгтэнд ноогдуулах шийтгэлийг зөөлрүүлсэн ч манай орны шүүхийн тогтолцоог хараат бус гэж нэрлэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Энгийн иргэд шүүхдээд үнэнийг олж тогтоолгоно гэдэгт итгэдэггүй. Шүүхийн тогтолцоо ийм байхаар эдийн засгийг ч улс төрийг ч сааруулж байна. Та яагаад шүүхийн тогтолцоонд томоохон өөрчлөлт хийгээгүй юм бэ? Танд дөрвөн жил хангалтгүй байв уу эсвэл шүүхийн тогтолцоонд дорвитой өөрчлөлт хийж, хараат бус болгох боломжгүй ямар нэг нөхцөл байсан уу?

-Би хариулах гэж хичээе. Мэдээж дөрвөн жил бол их хугацаа биш. Үнэхээр Дөрвөн жилийн хугацаанд их зүйл хийж амжихгүй ч шүүхийн тогтолцоонд өөрчлөлт гарсан, байгаа, байх ч болно. Гэхдээ шүүхэд шинэтгэл хийнэ гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Шүүхийн шинэтгэл гэдэг нь шүүгчдийг хөөнө гэсэн үг биш. Харин шүүгчийн зан байдал зөвхөн үсэг, хуулиар л тодорхойлогддог нөхцөл бүрдүүлнэ гэсэн үг. Шүүгчийн утас дуугараад, тэр гүйж очин, утсаа аваад Ойлголоо, бид яг ингэж хийе гэж хариу өгөхгүй харин Над руу өндөр албан тушаалтан яриад энэ хэргийг ингэж шийд гэж хэлсэн гэж энэ тухай дээшээгээ мэдэгддэг байх ёстой. Харин ирээдүйн шүүхийн шинэтгэлийн талаар гэвэл ахиц үргэлжлэн гарна гэдэгт би итгэлтэй байна. Гэвч орчин үеийн шүүх бий болгоход эрх зүйн актууд хангалтгүй байна. Бид сүүлийн жилүүдэд эрхзүйн актуудыг ихээхэн өөрчилсөн. Одоо дэлхийн түвшинд оччихсон байгаа.

-Та ярилцлагын эхэнд талбай дээр гарч жагссан хүмүүс, таны үзэж байгаагаар би эрх чөлөөтэй гэж хэлж чадна гэсэн. Харин энэ хүмүүс эрх чөлөөгүй, өөрсдийн хүсэлтээр сонголт хийж чадахгүй гэдгээ мэдэрсэн учраас талбай дээр жагссан гэсэн сэтгэгдэл надад төрдөг. Тэд сонгууль шударга бус явагдсан, санал хулгайлсан гэж ярьж байсан шүү дээ? Сонгуульд сэтгэл дундуур байх байдал зөвхөн Москвад биш Оросын бусад бүсүүдэд ч байгааг бид харсан. Лерментов, Астраханьд хүмүүс эцсийн

арга болгон өлсгөлөн зарлаж байлаа. Цөхрөлд хүртлээ хамгийн эцсийн арга хэмжээ сонгож байгаа эдгээр хүмүүсийн мэдрэмжийг та ойлгодог уу? Сүүлийн жилүүдэд та цөхөрч байв уу?

Үгүй. Би Ерөнхийлөгч, сэтгэл хөдлөлдөө заригадах эрхгүй. Миний сэтгэл санаа маш муу байх нь бий, гэхдээ цөхрөл хэзээ ч байдаггүй. Сэтгэл санаа муу үед би спортоор хичээллэж, сэтгэл санаагаа хэвийн болгодог. Дараа нь шийдвэр гаргадаг, магадгүй энэ шийдвэрүүд нь таагүй ч байж болох юм. Сонгуулийн талаар гэвэл сонгуульд хандах хандлага үнэхээр өөрчлөгдсөн. Хүмүүс өөрчлөгдсөн, улс төрийн соёлын ерөнхий түвшин дээшилж, мэдээллийн шинэ хэрэгслүүд бий болсон. Төрөөс үүнд нөлөөлөх эрхгүй. Энэ бүх зүйл болсон нь маш сайн хэрэг. Бүх зүйл өөрчлөгдөх ёстой гэдгийг илэрхийлж байгаа юм. Сонгууль явуулах технологиос авахуулаад төр хэн нэгнийг хуурсан гэсэн сэжиг байлгахгүйн тулд сонгуулийн үр дүнг зарлах технологи хүртэл бүх зүйл өөрчлөгдөх ёстой. Шууд хэлье, улс орны хэмжээнд ямар ч мэдэгдэхүйц хууран мэхлэлт гарах боломжгүй. Олон тооны хууль тогтоомж байна, тиймээс гарсан үр дүн бол үргэлж л ард түмний хүсэл зоригийг тусгасан байдаг. Жижиг зөрчил гарсан, аль нэг хэсэг дээр ганц санал хулгайлсан байлаа ч энэ нь хүмүүсийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэж байгаа юм. Урьд нь ийм зүйл байгаагүй, 90-ээд онд ийм зүйл болж байгаагүй, дотроо л буглаад байсан. Тиймээс бид хууль тогтоомжоо өөрчилж, технологийн хэрэгсэл ашиглах ёстой. Сонгуулийн хэсгүүдийг санал тоолох тусгай тоон машинаар хангах шийдвэр би гаргаж байсан. 2015 он хүртэл сонгуулийн хэсгүүдийг ийм машинаар хангахыг Сангийн яаманд зөвшөөрч байлаа. Ийм машинаар хангахын тулд маш их мөнгө, үнэнийг хэлэхэд маш их мөнгө шаардагдана. Хэдэн арван тэрбум рубль шаардлагатай. Тиймээс энэ их мөнгийг өөр зүйлд, нийгмийн хэрэгцээнд зарцуулахаар шийдэцгээсэн. Гэхдээ, магадгүй, үүнийг зориглоод хийсэн бол асуудал бага гарах байсан байх, яагаад гэвэл энэ чинь тоон технологиуд шүү дээ. Тоон технологийн боловсруулалт гэдэг чинь огт өөр хэрэг. Энэ явцыг түргэсгэх хэрэгтэй байх. Гэвч бид камер зэрэг олон зүйлийг хийж байна. Харин одоо тэмцэж байгаа хүмүүсийн тухай ярья. Нэгдүгээрт тэд жагсаж тэмцэх эрхтэй. Жинхэнэ тэмцлийн зэрэгцээ маш сайн тооцоолсон улс төрийн байр суурь ч бий гэдэгт л асуудал байгаа юм. Шууд л хэлье, би хэнийг ч шүүмжлэхгүй. Гэхдээ та бүхэңд сануулахад Өлсгөлөн тоглоом гэж Холливудын өндөр үнэтэй нэг кино байдаг. Та нар үзсэн эсэхийг мэдэхгүй юм, би үзсэн. Ман энэ тоглоомыг тоглож байгаа хүн тун тодорхойгоор улс төрийн зорилго агуулсан байдаг.

Миний үзэж байгаагаар одоо бүх зорилго биелэгдсэн, бүгд тамшаалан идэж, Төрийн Думын хуралд бэлдэн, депутатын мандат авахаар зэхэж байна. Хэрэв энэ нь хуульд нийцэх шийдвэрийн дунд эргэлдэж байвал хэвийн байна. Энэ бол миний байр суурь. Дахин хэлэхэд орчин үеийн томоохон сонгуулийг яривал, тэндээс санал хулгайлах боломж байхгүй. Учир нь тэнд үргэлж урьдчилсан асуулга байдаг. Аль нэг нэр дэвшигч урьдчилсан асуулгаар 50 хувийн санал авсан хэрнээ сонгуулиар 20 хувийн санал авч нөгөө нь 70 хувь авчихна гэсэн нөхцөл байх боломжгүй. Гэхдээ та бүхэнтэй санал нэг байна. Санал тоолох тоон системийн машинтай байсан бол энгийн хайрцагтай байснаас хамаагүй дээр. Тиймээс бүх хэсгүүдийг ийм машинаар хангах ёстой. Ер нь энэ бол төр, Ерөнхийлөгч, Парламентын хувьд ойрын жилүүдэд шийдвэрлэх зорилт. Эргэлзээ тээнэгэлзээ бага байлгахын тулд энэ зорилтыг хэрэгжүүлэх ёстой. Ийм эргэлзээнүүд нь улс төржсөн шинжтэй байх нь бий гэдгийг та бид ойлгож байгаа. Яагаад гэвэл, энгийнээр бодоход л хүн эхлээд шүүхэд хаңддаг. Шүүхэд түүний нэхэмжлэлийг хэрэгсээгүй байлаа гэж бодъё. Түүний дараа тухай хүн өлсгөлөн зарлаж эхэлнэ. Энэ бол миний хувьд ойлгомжтой зүйл. Гэвч хүмүүс хүмүүс эхлээд өлсгөлөн зарлаад дараа нь шүүхэд хандахаар бэлддэг нь улс төрийн хөтөлбөртэй адилхан хэрэг.

-Владимир Путин та хоёр өнөөгийн албан тушаалаа солилцох гэж байна хэмээн яригдаж байна. Одоо В.Путин танд Ерөнхий сайдын суудлын зэрэгцээ Нэгдсэн Орос-ын тэргүүний сууддыг шилжүүлнэ. Эндээс харахад Путин нэр төр нь унаж байгаа намын ачаанаас салж байх шиг. Харин танд энэ ямар хэрэгтэй юм бэ?

-Бид албан тушаалаа солилцохгүй. Ямар нэг зүйлийг солилцохын тулд эхлээд авах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн албыг Путин тэмцлийн дүңд олон хүний дэмжлэгтэйгээр олж авсан. Хэрэв хүмүүс түүнээс татгалзаж байсан бол одоо та бүхний яриад байгаа шиг албан тушаал солилцох гэдэг яриа гарахгүй байх байлаа. Засгийн газрын тэргүүн ч мөн адил.

Энэ албан тушаалыг авах гавьяатай, Төрийн Дум тухайн хүний төлөө санал хураах ёстой. Нэгдсэн Орос бол миний сонирхсон, магадгүй намайг сонирхсон, миний холбогдсон улс төрийн хүчин гэдгийг нуухгүй. Харин намын тухай ярихад, Нэгдсэн Орос-ыг нэр хунд муутай нам гэж ярихыг би огтхон ч ойлгодоггүй юм. Энэ нам Төрийн Думд 50 хувийн саналтай, социологийн судалгаанаас харахад 4547, зарим үнэлгээгээр 52-53 санал авч байна.

Үүнээс илүү нэр хүндтэй нам гэж байх уу? Энэ бол маш том нам. Энэ намыг төгс нам гэж би хэлэхгүй. Бусад намын адилаар дутагдлаар дүүрэн. Тэр тусмаа энэ намыг өөрчлөх боломжтой, ёстой. Хувь хүний хувьд надад намыг тэргүүлэх санал ирвэл би татгалзахгүй.

-Одоо улс төрийн бяцхан дуулиан яваад байна л даа. Таныт Нэгдсэн Орос намд элcэн, намын Ерөнхий сайд болно гэж ярьж болохоор болж байх шиг байна?

-Түрүүнд миний ярьсан урьдчилсан нөхцөл байгаа тохиолдолд. Үүний тулд надад санал ирэх ёстой мөн нам намайг дэмжих ёстой.

-Гэхдээ санал нрнэ гэдэгт эргэлзээ бага байгаа шүү дээ.

-Улс төрийн амьдрал бол маш нарийн зүйл.

-Ярианы сэдвээ өөрчилье. Интернэт дэх олон нийтийн сүлжээнүүд эөөлнөөр хэлэхэд Арабын ертөнцийг тэр чигт нь донсолгосон, Арабын хавар-т ихээхэн нөлөөлсөн. Таны бодлоор Арабын хавар хэрхэн төгсөх вэ, энэ бүс нутагт Орос ямар байр суурьтай байх вэ? Харин манай оронд улс төрийн ямар цаг үе ирж байна?

-Арабын хавар хүйтэн Арабын намар-аар дуусна. Манайд хавар ирлээ, бүгдэд нь хавар ирсний баярыг хүргэе. Хавар гэдгийг шууд болон дам утгаар хэлж байна.

-Ойрх Дорнод, Арабын хавар-ын талаар яригдах үед гадаад бодлого прагматик байх ёсгой гэж ярьдаг. Ойрх Дорнод од болж буй үйл явдалтай халбоотойгоор Оросын бизнес ашиг сонирхол өөрчлөгдсөн үү? Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр илүүтэйгээр Хятадад анхаарлаа хандуулах болсон уу? Ойрхи Дорнодод болсон үйл явдлын үр дүнд бид юу олж авав? Арабын хавар-аас болж бид мөнгө алдсан уу?

-Мэдээж бид бүх улстай найрсаг харилцаатай байж, бүгдтэй нь худалдаа арилжаа хийхийг хүсдэг. Энэ бол туйлын хэвийн зүйл, энэ бол манай гадаад бодлогын ашиг сонирхол. Энэ нь ч зөв. Арабын ертөнцийн нөхцөл байдлын тухайд миний дээр хэлсэн товч тодорхойлолтыг эс тооцвол тэнд байдал тогтворгүй байгаа. Олон орны төр засагт радикалууд гарахаар тэмүүлж байна, тэдэнтэй ажиллахад тун хүнд. Аливаа өөрчлөн шинэчлэлт, тэр тусмаа хамгийн сайн өөрчлөлт хийх байлаа ч хэт даврагчдын бүлгийн хүмүүст засаглалыг шилжүүлж болохгүй. Ямар их аюул занал нүүрлэнэ гэж бодно. Гэхдээ эдгээр орнуудын ард иргэд зөв сонголт хийнэ гэж найдацгаая. Бид эдгээр орнуудтай найрсаг харилцаатай байж, худалдаа арилжаа хийж, тэр дундаа энгийн бүтээгдэхүүнүүд төдийгүй манай орны нэрийг гаргадаг бутээгдэхүүн болон зэвсгийн худалдаа хийхийг хүсч байна. Бид үүнийг боломжийнхоо хэрээр хийх болно. Мэдээж геополитикийн асуудлуудыг бодолцоно л доо. Зарим тохиолдолд бид ямар нэгэн нийлүүлэлтээ зогсоочихоод байгаа.

-Гадаад бодлогын ашиг сонирхлын талаар нэгэнт яриад эхэлсэн тул АНУ-тай харилцах харилцааны талаар яриагаа үргэлжлүүлье. Таныг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан харилцаагаа дахин сэргээж байна гэж ярьж байсан. Харин сүүлийн үед эдийн засгийн болон улс төрийн тал дээр Америктай харилцах харилцаа нэг их анхаарал татахуйц хэмжээнд биш юм шиг санагдаад байх боллоо?

-Зөвлөлтийн үед ч зөвлөлтийн дараах үед ч манай харилцаа төгс байгаагүй гэдгийг харгалзан үзвэл бодолцвол өнгөрсөн хугацаанд бид америкчуудтай хамтран багагүй зүйл хийсэн. Би энэ тухай ярьж байсан, одоо ч үүнийг дахин хэлэхэд бэлэн байна. Сүүлийн дөрвөн жил Орос-Америкийн харилцааны түүхэнд хамгийн сайн он жилүүд байсан, ердөө л маш сайн. Энэ бол нэгдүгээрт. Хоёрдугаарт, энэ нь бидний хооронд хэлэлцэх сэдэв байхгүй болсон гэсэн үг биш. Бид бүх зуйлийг тохиролцчихсон гэсэн үг ч биш. Та бүхэн надаас дутахгүй үүнийг мэдэж байгаа. Америкийн туншүүдтэйгээ санал зөрөлдөж байгаа пуужннгаас эсэргүүцэн хамгаалах систем гэсэн асуудал байна. Тэд стратегийн зорилтоо эвдэхгүй байхыг бид ятгаж байна. Харин тэд Тиймээ, тийм тийм, бид та бүхний ашиг сонирхлыг харгалзана гэж ярьж байгаа ч өөрсдийн байр суурийг л нэн тэргүүнд тавиад байгаа. Америкчуудын байр суурьтай Хойд Атлантын эвслийн түншүүд нь болох европчууд ч санал нийлэхгүй байгаа. Асуудал хаагдаагүй түүнийг шийдвэрлэх ёстой. Ойрын таваас долоон жилд эцсийн шийдвэр гарах байх. Хэрэв үр дүнд хүрэхгүй бол пуужин байрлуулна. Үүнээс зайлс хийх аргагүй шүү дээ,амьдрал бол амьдрал.

-Дмитрий Анатольевич, саяхныг хүртэл Орос улс ойрын бүхий л хөршүүдтэйгээ харилцах харилцаа нь ямар ч найдваргүйгээр тасарсан гэж бодогдохоор байлаа. Украинтай хүйтэн дайн, Гүржтэй жинхэнээрээ дайтаж, Белоруссьтай үгээр байлдан, Балтикорчмын бүстэй мэдээллийн дайн хийж байсан. Таныт Ерөнхийлөгч байх хугацаанд хөршүүдтэй харилцах харилцаа сайн тал руугаа өөрчлөгдсөн үү.

-Тиймээ, өөрчлөгдсөн. Украины хувьд Ющенког Ерөнхийлөгч байх үед харилцаа тун хүнд, хурцадмал байсан. Харин одоо зарим нэг санал зөрөлдөөн маргаан байгаа хэдий ч харилцаа сайжирсан. Гүржийн тухайд гэвэл илүүтэй гунигтай түүх. Энэ бол зэвсэгт сөргөлдөөн, Гүржийн хэсэг рүү дайралт хийсэн, энэ юугаар дууссан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Бид Абхази, Өмнөд Осетийг олон улсын эрхийн бие даасан субъект гэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон. Миний хувьд найз нөхөд хамтран зүтгэгчид, тэр тусмаа ард түмний минь хувьд Гүржийн эсрэг чиглэгдсэн үзэл санаа байхгүй. Гүрж бол манайд ойр, Гүржийн ард түмэн бидэнд ойр, эрхэм ард түмэн. Дашрамд өгүүлэхэд Гүржид юу ч гэж ярьж байлаа гэсэн бид Гүржийн ард түмнийг нэг бус удаа аварч байсан. Тиймээс Саакашвили бол хоосон орон зай, тэг гэсэн үг. Тэр эрт орой хэзээ нэгэн цагт улс төрийн түүхээс явна. Харин өөр ямар ч тэргүүн гарч ирсэн бай, бид тэдэнтэй харилцаа тогтоон, дипломат харилцаагаа сэргээн, өөрсдийнх нь бэлэн байгаа хэмжээгээр үргэлжлүүлэх болно. Белоруссьд ч мөн адил. Ерөнхийлөгч Лукащенкотой удаа дараа маргалдаж байсан гэдгээ нуухгүй. Тэр эгэл бус, сэтгэл хөдлөлтэй хүн. Гэхдээ тэрбээр олон тал руу харч, өөрт нь чухал шийдвэрүүдийг гаргасан. Лукащенко Гаалийн холбооны хэлэлцээрт гарын үсэг зурах санаачилгыг гаргасан хүмүүсийн нэг нь байсаң. Одоо Евразийн эдийн засгийн холбооны үзэл санааг хэрэгжүүлэх идэвхтэй хөдөлгүүрүүдийн нэг нь болж байна. Энэ бол сайн хэрэг, цаашид Белоруссьтай боломжит бүхий л харилцааг хөгжүүлнэ. Ер нь Украин, Белоруссь, Гүрж, Балтик орчмын хэсгүүдийн удирдагчдын гарт улс орных нь хувь заяа байна. Бид түүхээрээ холбогдсон, эдийн засгийн хувьд нягт холбоотой. Орос болон Балтяк орчмын улс орнуудын хооронд дээд түвшинд харилцаа сэргэнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Гагцхүү Орос улсыг эдгээр улс орнуудыг ямар ч үед хэдэн хэсэг тасчин хаяхад бэлэн байгаа аймшигт баавгай шиг үзэх хэрэггүй.

-Та ирээдүйн Ерөнхий сайд болох нь ойлгомжтой. Харин Ерөнхий сайдын хувьд танд тун хүнд ачаа шилжиж ирэх гэж байх шиг байна. Учир нь дараа жил Орост төдийгүй дэлхий даяар эдийн засгийн ноцтой хямрал эхэлж болзошгүй гэж хаа сайгүй яригдаж байна шүү дээ? Жишээлэхэд Сангийн сайд асан Алексей Кудрин энэ хямралын эсрэг тун хүнд шинэчлэлтийг Засгийн газрын зүгээс хийхгүй бол дэглэм солигдоход хүргэж болзошгүй гэж ярьж байсан. Та ирээдүйн Ерөнхий сайдын хувьд, таны улс төрийн амиа хорлолт болж болохуйц тийм хүнд, нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй шинэчлэлт хийхэд бэлэн байна уу? Та өөрийгөө золиослоход бэлэн үү?

-Нэгдүгээрт, улс орныхоо төлөө аливааулстөрч улс төрийн карьераа золиослоход бэлэн байх ёстой. Би та бүхэнд үүнийг нухацтайгаар хэлж байна. Хоёрдугаарт, хүнд ачаа үүрэх нь гэдэгтэй санал нийлэхгүй байна. Үйл ажиллагаа хэвийн байгаа. Хэрэв бид 2009 онд байсан бол, таны зөв байх байлаа Тухайн үед нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Засгийн газар сайн ажилласан, энэ хүнд үеийг туулан, бүх зүйл горимондоо орсон. Манай улс хямралаас тун бага асуудалтайгаар гарсан гэдгийг н хэлмээр байна. 12 сарын хугацаанд хуримтлагдсан дөрвөн хувийн инфляци гэдэг чинь хүнд ачаа болж таарах уу? Энд сануулахад дөрвөн жилийн өмнө манайд 12-13 хувийн инфляци байсан. Манай өрийн хэмжээ ДНБ-ийн 10 хувьтай тэнцэхүйц байгаа нь хүнд ачаа гэж үү? Миний үзэж байгаагаар бүх зүйл байдал тогтворгүй болохгүй гэсэн үг биш. Дэлхий дээр эдийн засгийн сулрал үргэлжилж байна. Бид бүгдэд бэлэн байх ёстой. Харин янз бүрийн таамаглалын тухайд гэвэл гаднаас хараад таамаглал хийхэд үргэлжл амар байдаг. Та түрүүнд Сангийн сайд асан хүний үгийг жишээ татлаа. Гэхдээ тэр ийм таамаглал хэлэх Ванга, Нострадамусын аль нь ч биш. Ирээдүйн карьераа л хөөвөл дээр.

-Засгийн газрын өмнө макро эдийн засгийн ямар зорилтууд тулгарч байгааг та хэдийнэ ойлгосон байгаа юу? Та Засгийн газрынхаа өмнө ямар зорилтууд тавих вэ?

-Макро эдийн засгийн үзүүлэлт үүнийг одоо байгаа хэвээр нь хадгалж, боломжийн хэрээр сайжруулах зорилттой. ДНБ-ийн өсөлтийн хэмнэлийн тухайд гэвэл дөрвөн хувийн түвгаин дээр байгаа. Америк эсвэл Европын холбоотой харьцуулбал муугүй хэдий ч манай хувьд бага. Манайд Хятад эсвэл Энэтхэг шиг зургаагаас долоон хувьтай байвал сайн байхсан. Инфляци дөрвөн хувьтай байгаа гэж би ярьсан. Энэ чинь зүгээр л гайхалтай хэрэг. Үнэндээ бол энэ чинь бидэнд хэрэгтэй тэр л үзүүлэлт байгаа юм. Бид 4-5 хувийн хүрээнд барьж чадсан бол бид олон асуудлууд тэр дундаа ипотекийн асуудлуудыг шийдэж болно. Учир нь Төв банкны санхүүжилтийн хүү зохих түвшиңд байхад ипотекийн зээлийн үед дөрвөн хувь нь 12 эсвэл 11 болохгүй харин 7-8 хувь дээр л тогтоно гэсэн үг. Энэ бол бодит тоо. Тиймээс одоо байгаа макро эдийн засгийн нөхцөлүүдийг хадгалан, боломжийн хэрээр сайжруулан, улс орноо хөгжүүлэх зорилт байгаа.

-Таны Ерөнхийлөгчийн хугацаа дуусч байна. Гэхдээ хүн бүр л Владимир Путин та хоёрыг дахин суудлаа солилцоно гэж ярилцаж байна. Та хоёрын энэ байдал Оросын улс төр дэх байнгын үзэгдэл үү? Шийдвэр гаргахад хэн нь хэндээ нөлөө үзүүлдэг вэ? Мөн таны бодлоор та хоёрын суудлаа солилцдог шиг удирдлагын хэв маяг хэр үр дүнтэй вэ?

-Иймэрхүү яриа анхандаа миний дургүйг хүргэдэг байсан ч харин дараа нь дассан. Владимир Путин бид хоёрыг зөвхөн улс төрийн хамтын ажиллагаа биш хүний нөхөрлөл холбож байгаа гэдгийг хэлмээр байна. Бид 20 жил нөхөрлөж байна. Хоёрдугаарт, ганцхан хүний үзэл бодлоос улс төрийн явц хамаарах биш харин улс оронд улс төрийн үйл явцад налөөлдөг хэд хэдэн хүн байж, шүүн хэлэлцсэний түнд аливаа шийдвэр гарч байх нь муу хэрэг биш гэж би боддог. Энэ бол ардчилал руу алхаж байгаагийн шинж.

-ОХУ-ын иргэн бүрт хамаатай сэдэв хөндье. Урьд нь зуны цагийн хуваарьт шилждэг байсныг та шийдвэр гарган болиулсан. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн кампианит ажлын үеэр таны энэ шийдвэрийг цуцлах тухай уриалга нэг бус удаа гарч байлаа. Өвөл, зуны цагийн шилжилтийн талаар бүгд л будилж байсан шүү дээ. Энэ талаар?

-Та энэ асуултаараа юуг нотлох гэж байгаа юм бэ? Цагийг нэг болгосон үед эсвэл байнга л цаг шилжүүлж тэр тоолонд нь цагаа ухраах хэрэгтэй боддог байсан тэр үеийн аль нь танд хүндрэлтэй байна? Одоо юу ч өөрчлөх хэрэггүй.

-Ярилцлагынхаа сүүлийн мөчүүдэд бидний философи асуултад эргэн оръё. Эрх чөлөө бол эрх чөлөөгүй байснаас хавьгүй дээр. Энэ тухай та дөрвөн жил ярьж байна, төрийн зөвлөлийн үр дүнгийн хурал дээр ч саяхан ярьж байсан. Та ярилцлагын эхэнд асуултанд хариулахдаа өнгөрсөн дөрвөн жилийн тухай ярьсан. Харин би танаас ирээдүйн тухай асуумаар байна. Ойрын үед Орос улсын хүн бүрийн эрх чөлөөг нэмэгдүүлэхийн тулд та хувь хүний хувьд, таны удирдсан Засгийн газар юу хийх ёстой вэ?

-Бид анхнаасаа л эрх чөлөөний талаар ярьсан болохоор энэ сэдвээр л ярилцлагаа дуусгая. Эрх чөлөөгүй байснаас эрх чөлөө хаввгүй илүү гэж би боддог. Энд байгаа бүх хүмүүс л надтай санал нэг байгаа. Энэ нь ердөө л амдьралаас тасарсан философи гэж үзсэн байлаа ч энэ үнэн. Бид эцсээ хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байлаа ч эсвэл болж буй үйл явдалд сэтгэл дундуур байсан ч гэсэн бид эрх чөлөөт оронд амьдарч дассан. Эрх чөлөөтэй оронд амьдарна гэдэг үнэхээр аз жаргал. Хорь гаруй жил өөр нөхцөлд амьдарч байсан хүний хувьд үүнийг хариуцлагатайгаар хэлье.

Хоёрдугаарт. Бид юу хийх вэ? Бид бүхий л амлалтаа биелүүлэх эсвэл биелүүлэхийг хичээх ёстой. Нийгмийн хүрээнд шүү дээ. Харамсалтай нь манайд ядуурал их байна. Бид орлогыг өсгөсөн нь үнэн. Орлогын тал дээр олон үзүүлэлт өссөн. Гэвч харамсалтай нь ядуурлын тувшин багагүй хэмжээнд байна, үүнийг бууруулах ёстой. Энэ бол чухал зорилт.

Ажилгүйдэл ч мөн адил. Европын бусад орнуудтай харьцуулбал манайд ажилгүйдэл асар их байна.

Гэхдээ бид ажилгүйдлийн түвшинг бууруулж таваас бага хувьд хүргэж чадна. Үүний ард маш олон тооны хүний хувь заяа оршиж байна. Эдийн засгийн тухайд бидний амлаж байгаа, хийж дуусгаагүй олон ажил байна. Хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулж, өмчийн эрхийг хамгаалах тогтолцоог бий болгох хэрэгтэй.

Бид энэ чиглэлд урагшилж байна. Би хэтрүүлэн үнэлэх дургүй хүн. Гэхдээ урьд байснаас байдал хавьгүй сайжирсан. 10 жил бизнес эрхэлж байсны хувьд би бүгдийг мэднэ. 90-ээд оныт төгс төгөлдөржүүлэх хэрэггүй, бүх зүйл үнэхээр хүнд байсан. Гэхдээ бидний урагшлах хөдөлгөөн тун удаан байгаад би сэтгэл дундуур байна. Энэ тухай ч нэг бус удаа ярьж байсан. Үүн дээр анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Улс төрийн хүрээнд бүх зүйл ойлгомжтой. Мөн чанарынхаа хувьд гараад ирсэн улс төрийн шинэчлэлийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид үүнийг хэрэгжүүлбэл улс төрийн хөгжилд үсрэлт хийх болно. Бид Оросын ардчиллын шинэ чанарыг олж авах болно. Би үүнийг хийхэд бэлэн байна, хэрэв хувь тавилан ингэж эргэвэл үүнийг хийх болно. Гэхдээ би ганцаараа юу ч хийхгүй шүү дээ. Бид бүгд, манай орон тэр чигтээ үүнийг хийх ёстой. Ингэсэн тохиолдолд л амжилтаңд хүрнэ.

-Та манай ярилцлаганд хүрэлцэн ирж асуултанд хариулсанд баярлалаа. Таны ярианаас бид бүгдийг ойлгосон, мөн та шууд эфирт ярилцахад хэзээ ч бэлэн байдаг гэдгийг ойлголоо.

-Баярлалаа. Энэ тал дээр бид гаргаж буй зан байдлынхаа хэв загварыг бүгд өөрчлөх ёстой гэж би боддог. Мэдээж томоохон удирдагчид бол томоохон л удирдагч. Гэхдээ тэд шууд зфирт, томоохон сувгуудад ч тэр жижиг сувгуудаар ч тэр шууд ярилцлагад орох ёстой. Ингэснээр бүх зүйлийг зөвөөр ойлгуулж, амьдралыг байгаа чигээр нь харуулж, мөн хамгийн гол нь амьдралаас тасрах боломж өгөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Б.Мөнхцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button