Энэтхэгт хархнуудад зориулсан сүм байдаг

олон гайхамшгийг бүтээсэн гэдэг.

Гэтэл Карни Матагийн нэг хүү нас барчихжээ. Хөөр­хий бүсгүй үхлийн бурхан Ям дээр очиж, хүүг нь эргүүлж өгөхийн хүсч гэнэ.

Харин бурхан түүний хүсэлтийг хүлээж аваагүй тул Карни Мата хариугаа авахаар ший­дэж, үр хой­чийнхоо сүнсийг Ям руу явуу­лахгүйн тулд харх болгож эхэлжээ.

Яг энэ домогтой холбог­дуулан Энэтхэгийн Дешнок хотод 600 жилийн өмнө Карни Матагийн сүмийг бай­гуулсан түүхтэй. Уг сүм хархаар дүүрэн бөгөөд тэд­нийг ариун амьтан гэж үзэн, хүндэтгэлтэй ханддаг байна.

Тухайлбал энэ сүмд ирэгсэд Карни Матагийн үр удам-ыг гэмтээхгүйн үүд­нээс гутлаа заавал тайлж орно. Хэрвээ мөргөлчид са­нам­саргүй байдлаар харх алчихвал алтаар хөшөө цут­гах ёстой аж.

Үүнээс гадна энэ сүмд ирэгсэд цагаан оготно олж харвал аз тохионо хэмээн баярладаг байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button