АНУ Ази уруу сөнөөгч онгоцнуудаа илгээжээ

АНУ-ын агаарын хүчний F-22 Raptor хэмээх уг онгоцнууд сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашигласан тулалдах чадвар сайтайгаас гадна бөмбөгддөг байна. Агаарын хүчний мэдээлснээр бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор сөнөөгч онгоцнуудыг Ази уруу илгээжээ.

Вашингтон пост сонинд АНУ дэлхийн таван их гүрэнтэй Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцэх шийдвэрлэх хэлэлцээрийн өмнө онгоцнуудыг илгээлээ хэмээн онцолжээ. Харин хэчнээн онгоц хаана ирснийг бичээгүй байна. Энэ сарын эхээр АНУ Ираны эсрэг хүчээ зузаатгаж Персийн булан уруу цөмийн бөмбөг хаягч онгоц тээвэрлэгч Enterprise хөлгийг илгээжээ. Үүнээс өмнө тус улс онгоц тээвэрлэгч Аbraham Lincoln хөлгийг Персийн булан дахь Ормузын хоолой руу илгээсэн юм. Одоогоор Аbraham Lincoln, Enterprise хөлгүүд Афганистан дахь цэргийг ажиллагааг дэмжиж, Сомалийн далайн дээрэмчидтэй тэмцэх ажиллагаанд оролцож байгаа аж.

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт хэлэлцээр удахгүй болох бөгөөд Иран хэлэлцээрийн шаардлагаас татгалзана гэж АНУ үзэж байна. Мөн Европын холбооны 27 орны Гадаад харилцааны сайдуудын баталсан Ираны газрын тосны экспортод тавьсан хориг ирэх долдугаар сарын нэгнээс албан ёсоор хэрэгжих юм. Ираны албаныхан газрын тосны хориг хэрэгжээд эхэлбэл Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлсэн. Харин АНУ Персийн булангийн орнуудаас баруун уруу импортлогддог газрын тосны чухал усан замыг хаавал дайн зарлана гэж мэдэгдээд буй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button