Ойн газарт 75000 суулгац хандивлалаа

хамтран хот, амьдрах орчноо ногооруулан таатай орчин бүрдүүлэх зорилгоор мод тарих хөдөлгөөн өрнүүлж байна. 2007 оноос эхлэн цөлжилтийг сааруулахад хувь нэмэр оруулж буй Монгол-Солонгосын хамтарсан Ногоон хэрэм төсөл Төв аймгийн Лүн сум, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 900 орчим га талбайд ойжуулалт хийсэн. 2016 он хүртэл 3000 га-д ойжуулалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж, жил бүр мод үржүүлэг болон тарилт хийж байгаа билээ.

Өнгөрсөн жил Лүн, Даланзадгад сумдын иргэд, байгууллагуудад тарьц, суулгац хандивлаж байсан бол энэ жилээс нийслэл болон орон даяар албан байгууллага, сургуулиудад суулгац тараах хөдөлгөөн өрнүүлж байна. Тодруулбал, Төв, Өмнөговь аймгаас гадна Улаанбаатар зэрэг хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр Ойн газартай хамтран энэ жил байгууллага, аж ахуйн нэгж, ЕБС, их дээд сургууль, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад модны суулгац тарааж байна. Энэ хүрээнд хот суурин газар тарих 150 сая төгрөгийн үнэ бүхий 75000 суулгацыг Монгол-Солонгосын хамтарсан Ногоон хэрэм төслөөс Ойн газарт хандивлалаа.

Э.ДУЛАМ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button