Хүний хөгжлийн нэг сая төгрөгийг тэтгэврийн зээлд суутгахгүй

өгөхөөр болсон тус мөнгө одоо болтол иргэдийнхээ гap дээр очоогүй байгаа. Энэ талаар НХХЯ-ны Стратеги төлөвлөлтийн газрын дарга н.Аюушаас тодрууллаа.

-Хүний хөгжил сангаас олгож байгаа нэг сая төгрөгийг хэдийнээс өгч эхлэх вэ?

-Ерөнхийдөө бүртгэл явагдаад дуусчихсан. Дөрөв, тав зургаадугаар сард гурав хувааж өгөх ёстой. Гэвч Сангийн яамнаас мөнгө нь орж ирээгүй учраас дөрөвдүгээр сарын мөнгийг өгч чадаагүй байна. Сангийн яамнаас хэзээ мөнгө орж ирнэ тэр цагт л өгч эхэлнэ.

-Аль банкуудаар өгөх юм бэ?

-Хүний хөгжлийн мөнгийг ямар банкнаас авдаг байсан тэр банкнуудаасаа очиж авна.

-Тэтгэврийн зээлтэй хүмүүсийн зээлд уг мөнгийг суутгаж авна гэж байгаа. Энэ талаар?

-Хүний хөгжил сангаас өгч байгаа учраас тийм зүйл байхгүй.

-Хүний хөгжлийн дэвтэр, тэтгэврийн дэвтрийн алинаар нь өгөх вэ?

-Хүний хөгжил сангаас өгч байгаа учраас 21000 төгрөг яаж авдаг байсан тэр журмаараа л авна. Бүртгэл хийхдээ ч гэсэн Хүний хөгжлийн дэвтрийг нь харж бүртгэсэн шүү дээ.

Г.Мянгаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button