Цагдаагийн экс дарга нар мэргэшсэн өмгөөлөгч хайж байна

Цагдан хорих төвд хоригдож буй хурандаа нар өмгөөлөгчдөө хүлээн зөвшөөрөхгүй өөрсдөө сонгож авна хэмээн өмгөөлөгчдийн лавлагаа авахыг хүссэн байна. Өмгөөлөгч томилох ажлын хэсэгт багтсан МӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхзаяа, З.Сүхбаатар Ж.Эрдэнэбаатар нар хурандаа нартай очиж уулзсан бөгөөд тэд өмгөөлөгчдөө хурдан сонгож, хэргийн материалтай сайн танилцаад шүүх хурлаа хийлгэхийг зөвлөсөн байна.

Харин хурандаа нар Бидний хэрэг энгийн хэрэг биш. Хэдхэн хоногт хавтаст хэрэгтэй танилцаад болчих юм биш. Тийм учраас бид нарийн мэргэшсэн өмгөөлөгч авмаар байна. Тэгээд ч бидний хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгчдийг цагдан хорьж дарамталсан болохоор энэ хэрэг дээр ямар өмгөөлөгч ажиллах уу. Мэдээж айдастай байгаа. Бид ч ялгаагүй. Гэхдээ бид удаан хоригдохыг хүсэхгүй байна. Удахгүй өмгөөлөгчөө сонгоно гэж хэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button