ХИТ-ийн Д.Даваанямыг шалгаж байна

Тэгвэл эх сурвалжийн мэдээлс­­нээр Д.Даваанямд Баян­­гол дүүргийн Цаг­даагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэл­­жээ. Энэ хэргийн талаар хохирогч охидын ар гэрийн­хэн цагдаагийн байгуул­лагад гомдол гаргасан байна.

Хэргийн талаар товч дурд­вал, Д.Давааням 2010 онд 15 настай У гэх охины продюссер болжээ. Тэрбээр охиныг Дуучин, од болгоно хэмээн хуурч, их хэмжээний архи уулгасан байна. Ингээд охины биеэ хянах чадваргүй байдлыг ашиглан, хүчирхийлжээ. Д.Даваанямд хууртсан охин сүүлдээ гэрт нь хонож, өнждөг болж. Улмаар У охин найзынхаа хамт Д.Даваанямынд байх үед гэрээс нь 40 сая төгрөгийн үнэ бүхий үнэртэй ус, гоо сайхны хэрэглэл алга болжээ. Энэ дагуу Д.Давааням цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар У, А нар 40 сая төгрөгийн эд зүйл хулгайлсан хэргээр шоронд хоригджээ.

Гэтэл охид Д.Даваанямыг хүчирхийлдэг байсан талаар гэрийнхэндээ хэлж, энэ дагуу ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button