Гадаадад амьдарч буй монголчууд сонгуулиа зургадугаар сарын 10-нд өгнө

сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгууль, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль нэг өдөр буюу зургадугаар сарын 28-ны өдөр болохоор УИХ-аас өнгөрөгч долоо хоногт баталсан юм.

Энэхүү хуулийн дагуу гадаадад байгаа монгол улсын иргэд сонгуулийн товлогдсон хугацаанаас 15 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 10-нд саналаа өгөх болсон байна. Тэд санал өгөхдөө Гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газар тус бүрт байгуулагдсан комиссоор дамжуулан өгөх аж. Энэхүү ажлыг Сонгуулийн ерөнхий хороо Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулна. Харин сонгуульд оролцох намууд сонгууль болохоос 50-иас доошгүй хоногийн өмнө УИХ-ын сонгуульд оролцохоо мэдэгдэх юм байна. Сонгуулийн товыг зарласнаас хойш 20 хоногийн дараа улстөрийн намууд нэр дэвшигчээ тодруулж Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороодод нэрсийг нь өгөх аж.

Нэр дэвшигчийг бүртгэснээр тэдний хувьд сурталчилгаагаа хийх эрх нээгдэж, сурталчилгаа нэр дэвшигчдийг тодруулах буюу санал авах өдрийн өмнөх 00.00 цагт зогсоно. Сонгуулийн ерөнхий хороонд Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал авахаас 55-иас доошгүй хоногийн хугацаанд хүргүүлнэ.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button