Эрдэнэзуу хийдийн няравт 5 жилийн ял оноолоо

хуурамч 22 бурханаар сольсон гэх Эрдэнэзуу хийдийн нярав Ю.Баяраа, хамтран үйлдсэн С.Энхтайван нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болно гэж мэдээлсэн. Тэгвэл Шүүх хурлыг шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Ч.Хосбаяр, С.Оюунчимэг, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр А.Ганбат, Н.Адъяасүрэн нар оролцсон юм.

Сүхбаатар дүүргийн шүүхээс дөнгөж сая Эрдэнэзуу хийдийн нярав Ю.Баяраад 8 жил, хамтран үйлдсэн С.Энхтайванд 6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.

Өршөөлийн хуульд хамруулснаар хорих ялаас тус тус 3 жилийн хасч Ю.Баяраа 5 жил, С.Энхтайван нь 3 жил хоригдохоор болжээ. Мөн учруулсан бүх хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Л.Тамир

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button