Жүдочид багаараа гуравдугаар байрт шалгарлаа

удаагийн Азийн аваргаас медалийн ургац хурааж, хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж, 26 орон зодоглосон тус тэмцээнд багийн амжилтаар гуравдугаар байрт шалгарчээ. Өнгөрсөн баасан гарагт -78 кг-д хүч үзсэн ОУХМ П.Лхамдэгд алтан медаль хүртэж, шилдэг тамирчин болохоо харуулсан. Мөн ОУХМ Ц.Мөнхзаяа 63 кг-д мөнгө, Ц.Наранжаргал 70 кг-д хүрэл медаль хүртсэн юм. Харин эрэгтэйчүүдээс С.Мияарагчаа 66 кг-д хүрэл медаль хүртсэн. Тэгвэл хоёр дахь өдрийн барилдаанаас буюу өнгөрсөн бямба гарагт эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-д зодоглосон ОУХМ М.Уранцэцэг Азийн аварга боллоо.

Манай тамирчин эхний үед Туркменистаны бөх Маргаритаг цэвэр ялсан бол удаах тойрогт Японы жүдоч Ибе Шоког торгуулиар хожсон байна. Улмаар хагас шигшээд Солонгосын бөх Чун Жин Ёныг Юко үнэлгээгээр хожиж аваргын төлөө гарч иржээ. Харин алтан медалийн төлөө Хятадын жүдоч Вүтэй хүнд барилдаан хийсний дараа хоёр торгууль буюу Юко үнэлгээгээр хожиж, Азийн аварга болжээ. Харин энэ өдөр 52 кг-д өрсөлдсөн Гавьяат тамирчин М.Бундмаа мөнгө, 57 кг-д Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Тэмүүлэн, +100 кг-д Н.Батсуурь нар хүрэл медаль хүртжээ.

Ц.БОЛОРСАЙХАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button