Р.Рагу залхсан бололтой

Танай улсын залуус шинэлэг хэв маягийг харуулахыг хичээдэг болохоор надад таалагддаг гэж хүртэл хэлээд авсан. Тэгвэл ийн хэлсэн нь одоо хүзүүгээр нь ороох шиг болж байгаа бололтой. Учир нь дуулахаасаа илүү хэлбэрдсэн залуус түүгээр дуугаа бичүүлэхийн дон туссан бололтой. Арга ядсан Р.Рагу Би ирээдүйтэй уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг хүсч байна гэсэн болохоос биш дуулах дуртай болгоныг хүрээд ир гэж хэлээгүй шүү дээ хэмээн илт дургүйцсэнээ захирал Ч.Алтанцэцэгтээ хэлжээ. Захирал нь ч санаа нийлж буй аж.

Хамтран ажиллахыг хүссэн хүмүүсийг над руу явуулчих. Би чадвар, дууных нь өнгө аясыг харж байгаад шийдье гэсэн байна. Илүү үг хүзүү орооно гэсэн зүйр үгийн учрыг тэрбээр одоо ойлгосон биз ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button