Ю.Тимошенког татвараас зайлсхийсэн хэмээн дахин шүүхэд дуудав

Гэсэн ч түүний биеийн байдал муу байгаагаас ирэх сарын дунд үе хүртэл хойшлуухаар болжээ. Ю.Тимошенко албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээс долоон жилийн ял авч, өдгөө ялаа эдэлж байгаа юм. Түүнийг шүүхэд дуудах үед биеийн байдал муу байгаагаа илтгэх зургийг явуулжээ.

Энэ зургийг өнгөрсөн долоо хоногт авхуулсан бөгөөд шоронгийн гурван харгалзагч гэдэс рүү нь зангидсан гараар хэд хэд цохисноос биеийн байдал нь тааруухан байгааг илтгэж байгаа юм. Гэсэн ч шоронгийн албаныхан үүнийг эрс үгүйсгэсэн юм. Түүнтэй холбогдох энэ хэргийг барууны эрх баригчид буруушааж байгаа бөгөөд хэт улстөржүүлсэн, явуулга ч байж мэднэ гэж үзжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button