АН-ын ҮЗХ хаалттай хуралдаж байна

хорооны гишүүдийг шинээр батламжлах тухай, 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх намын мөрийн хөтөлбөр, Ардчилсан нам УИХ-ын сонгуульд дангаар оролцох тухай, Ардчилсан намаас Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвших журамд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн хороо байгуулах тухай таван асуудлыг хэлэлцэж байна. АН-ын ҮЗХ-нд шинээр Д.Үүрийн туяа, Н.Ганбаяр, А.Бакей, М.Зоригт, Ч.Дэмбэрэлсайхан, С.Сүхболд, Х.Оюунсувд, М.Батчимэг нар гишүүнээр элссэнийг батламжилсан юм.

Дараагийн асуудал болох УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэхтэй холбогдуулан ҮЗХ-г хаалттай хуралдуулах хүсэлтийг намын удирдлага, гишүүд гаргасан тул хэвлэлийнхэнийг танхимаас гаргасан м.

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хаалттай хэлэлцэж байна. ҮЗХ угтаа 228 гишүүнтэй ч 130 гаруйхан төлөөлөгч ирсэн нь намынхан гишүүд энэ удаагийн хуралд ач холбогдол өгөөгүй бололтой.

Т.АМУР

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button