МАН-ын Бага хурал хуралдана

удаагийн бага хурал 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө болж буйгаараа онцлог юм.

МАН-ын бага хурлын гол сэдэв нь ирэх сонгуулиар барьж орох сонгуулийн мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлах юм байна. Тус намаас өнгөрсөн оны сүүлчээр явуулж эхэлсэн Монгол Улсыг 2011-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр-ийг бага хурлаар хэлэлцүүлэн батлах юм байна.

Хөтөлбөр 2031 он хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол Улс 2031 он гэхэд дэлхийн хамгийн эрчимтэй хөгжлийн нэг төв болж, нэг хүнд ногдох ДНБ-ийн өсөлтөөр тэргүүлэгч 10 улсад багтана хэмээн хөтөлбөр боловсруулагчид тооцсон байна.

МАН-ын бага хурлын 310 төлөөлөгч өнөөдрийн хуралд оролцоно. Хурал 0900 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэнэ.

Т.АМУР

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button