Сурагчдад Эмийн зохистой хэрэглээ-ний хичээл орно

заах хичээлийн гарын авлагыг багш нарт зориулан CD хэлбэрээр боловсруулан гаргасан байна. Энэхүү гарын авлага нь Монгол Улсын Засгийн газраас санаачлан зохион байгуулж буй Эрүүл хүүхэд аяны хүрээнд бүх сургуулийн эрүүл мэндийн хичээл заах багш нарт гарын авлага болон хүрч байгаагаараа онцлог хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Түүнчлэн гарын авлага нь Ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр ангид Эмийн тухай ойлголт, 5 дугаар ангид Эмийг хэрэглэх арга, 7 дугаар ангид Эмийн зохистой хэрэглээ гэсэн хүүхдийн насны онцлогт тохирсон сэдвийг агуулсан байх бөгөөд бүх ангиудад нэмэлт хичээл, гэрийн даалгаврын сонирхолтой хэлбэрийг жишээ болгон сонгож оруулсан байна. Энэхүү гарын авлагыг CD хэлбэрээр хийсэн нь Эрүүл мэндийн хичээл заах багш нарт ашиглахад хялбар, үзүүлэн таниулах арга зүй, технологийг шинэчлэх, хичээлийн зохион байгуулалт, сургалтын орчинг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон бөгөөд гарын авлагад орсон хичээлийн сэдвийг эрүүл мэндийн хичээл заахаар сургагдсан багш хүрэлцээгүй хөдөө орон нутагт бусад мэргэжлийн багш нар шууд авч ашиглах боломжтойгоор хийгдсэн нь хүүхдийг бага наснаас нь эмийг зөв хэрэглэх дадал заншил эзэмшүүлэхэд үр дүнгээ өгөх аж.

Дашрамд дурьдахад, 2004 онд батлагдсан Эрүүл мэндийн боловсролын стандартад Эрүүл мэндийн боловсролын гол зорилго нь тухайн хүнийг эрүүл аж төрөх, эрүүл мэндээ хамгаалах чадамж бүхий иргэн болгон төлөвшүүлэх, өвдсөний дараа эмчлүүлснээс өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадах нь эрүүл мэндэд нь илүү тустай байдгийг ойлгуулахад оршино гэж тодорхойлсны дагуу Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт Эмийн зохистой хэрэглээ сэдвийг оруулахаар сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг мөрдөж эхэлсэн байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 286/216 дугаартай хамтарсан тушаалаар Эрүүл мэндийн боловсролын талаар 2010-2015 онд баримтлах стратеги-ийг батлан амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролыг олгох зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлжээ. Энэхүү стратегийг хэрэгжүүлэх хүрээнд, Эрүүл мэндийн хичээлийн зохион байгуулалт, арга зүй, технологийг шинэчлэх, эрүүл мэндийн боловсролын чиглэлээр багш бэлтгэх, багш сурагчдад зориулсан гарын авлага боловсруулах, хэвлэх, түгээх, сургалтын орчин, хэрэглэгдхүүний хангамж, хүрэлцээг нэмэгдүүлэх түүний дотор видео, аудио хэрэглэгдхүүн, үзүүлэнг нэмэгдүүлэхээр заажээ.

Э.Мөнх

Эх сурвалж mminfo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button