БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэнь Жу тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилна

2012 оны 5 дугаар сарын 2-ноос 4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ айлчлал нь БНХАУ-ын Эрүүл мэндийн сайдын Монгол Улсад хийж байгаа анхны албан ёсны айлчлал юм.

Айлчлалын үеэр Эрүүл мэндийн сайд нар хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын 2012-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах юм. Монгол Хятад хоёр улс төлөвлөгөөний дагуу цаашид халдварт өвчний тандалт судалгаа, уламжлалт анагаах ухаан, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлүүдээр хамтын ажиллагааг хөгжүүлэх болно.

Хоёр улсын хилийн шугамын дагуух нутаг дэвсгэрт шинээр болон сэргэж буй халдвар, бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) болон бусад халдварт өвчний хамтарсан тандалт судалгаа хийх, судалгааны үр дүнг харилцан хуваалцаж ажиллахаар болж байгаа нь онцгой чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болох юм. Хоёр улсын Эрүүл мэндийн яамд сүүлийн жилүүдэд дөрөв, дөрвөн жилийн хугацаатай хамтын ажиллагааны төлөвлөгөө байгуулан хамтран ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button