Д.Дагвадоржийн тухай ном худалдаанд гарчээ

Тус номыг өчигдрөөс Амазон цахим хуудсаар худалдаалж эхэлсэн байна. Асашёорюү бол нийтлэг төрхтэй, гадаад хүн нэртэй уг ном 1260 иен буюу монголоор 19 мянган төгрөгийн үнэтэй аж. Номд аваргын хувийн амьдрал болон спортод гаргасан амжилтын тухай өгүүлжээ.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Дагвадорж 1999 оны эхээр мэргэжлийн сумо бөхөд хүч үзэж эхэлснээс хойш хоёр жилийн дотор дээд зиндаанд барилдах болсон. 2003 оны тавдугаар сараас сумо бөхийн ёкозүна цолтон болсон билээ. Асашёорюү зодог тайлах хүртлээ дээд зиндаанд 25 удаа түрүүлж, нийт 669 ялалт байгуулж, 173 ялагдал хүлээжээ.

Б.НОМУУН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button