Багш нь шавь нараа Та нар том болоод шоронд орно хэмээн айлгажээ

улмаар хичээлийн программаасаа хоцорсон байна.

Нийслэлийн 40 дүгээр дунд сургуулийн бага ангийн багшийн дарамтаас болж зургаан настай бяцхан шавь нь хичээлдээ явахаас татгалзахад хүрч, улмаар хичээлийн программаасаа хоцорсон байна. Дээрх багш шавь нараа байнга дарамталдаг бөгөөд бяцхан охиныг загнаж, бусдаас ялгаварлан гадуурхдаг байсан гэнэ. Зургаан настай бяцхан охин багшаасаа айдаг байсан учраас хичээлдээ явалгүй сар гаруй болж байгаа бөгөөд эцэг, эх нь сургуулийн удирдлагатай уулзсан боловч тэдний асуудлыг авч хэлэлцээгүй байна. 40 дүгээр сургуулийн багш шавь нараа Би та нарт хичээл заахгүй.

Та нар гудамжинд гарч траншейны хүүхэд бол. Та нар бол худалч, хулгайч хүүхдүүд. Хулгай хийвэл шоронд ордог юм. Тиймээс та нар том болоод шоронд орно гэх мэтчилэн зүй бус үйлдэл удаа дараа гаргасан байна. Улмаар охины ээж нь МХЕГ-т хүсэлт гаргасан бөгөөд энэ дагуу шалгалт хийж тухайн багшийг ёсзүйн доголдолтой болохыг нь тогтоосон боловч сургуулийн захиргаанаас дээрх багшийг тэргүүний ажилтнаар шалгаруулж, аргазүйч багшаар өргөмжилсөн байна.

Х.Өнөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button