Монгол улсын хүн ам 2017 онд 3 саяд хүрнэ

хүн амын тоо хэмжээ, нас, хүйсийн бүтэц, байршлын талаарх ирээдүйн төлөв, байдлыг урьдчилан таамагласан тооцоолол юм.

Энэхүү тооцооллыг нийгэм, эдийн засгийн болон хүн ам зүйн бодлого хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх зорилгоор хийдэг.

Өөрөөр хэлбэл, ирээдүйн хүн амын үзэгдлүүдийг тооцоолсноор ажиллах хүчний хэрэгцээ, хүн амын ундны болон бохир усны төвлөрсөн сүлжээ, нийгмийн халамж үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн хэмжээ, орон сууц, сургууль, эмнэлэг, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг бүхий л салбарын ирээдүйн эрэлт, хэрэгцээг тодорхойлох чухал ач холбогдолтой юм.

Үндэсний статистикийн хороо хүн амын 2010-2040 оны хэтийн шинэчилсэн тооцоог хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнд үндэслэн бүрэлдэхүүний аргаар хийcэн байна.

Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хүн амын төрөлтийн дундаж бууралттай хувилбараар Монгол Улсын хүн амын тоо 2017 онд 3 саяд хүрч, 2040 онд 3.9 сая болохоор байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button