Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.3 хувиар буурсан байна

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг 4-р сарын сүүлийн долоо хоногт хийсэн судалгаагаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.3 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ 2012 оны 4-р сарын cүүлийн долоо хоногт хийсэн судалгаагаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2.8-5.0 хувь, хонины махны үнэ 0.5 хувиар өссөн бол, адууны махны үнэ 1.1 хувь, ямааны махны үнэ 2.5 хувиар буурсан байна.

2012 оны 4-р сарын cүүлийн долоо хоногийн байдлаар

хонины /1 кг ястай/ махны үнэ дунджаар 7063 төгрөг,

үхрийн мах /1 кг ястай/ – 7714 төгрөг,

ямааны мах/ 1 кг /- 5425 төгрөг,

адууны мах/1 кг / – 6157 төгрөг,

хонины цул мах/1 кг / – 7686 төгрөг,

үхрийн цул мах/1 кг / – 8738 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ 3-р сарын дундаж үнэтэй харьцуулахад Алтан тариа ХК-ны задгай 1-р зэргийн гурил 2.8 хувь, савласан дээд гурилын үнэ 1.7 хувиар буурсан байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ 4-р сарын cүүлийн долоо хоногт хийсэн судалгаагаар өмнөх сарын үнэтэй харьцуулахад элсэн чихрийн үнэ 0.6 хувь, цагаан будаа 1.0 хувиар буурсан бөгөөд өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад аль аль нь тогтвортой байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button