Сэтгүүлчид төгөлтэй боллоо

Жил бүрийн хавар зохион байгуулдаг уламжлалтай болсон Хот ба сэтгүүлч уулзалт саяхан болж, энэ үеэр хотын дарга Улаанбаатарынхаа иргэдийн тав тухтай амарч зугаалах төдийгүй, нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг эзлэх тус цэцэрлэгт хүрээлэнд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг сэтгүүлчдэд уриалсан. Энэ уриалга ажил хэрэг болж, НЗДТГ болон МСЭ хамтран өнгөрөгч амралтын өдөр 100 сэтгүүлч-100 мод буюу Сэтгүүлчдийн төгөл байгуулах үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Ирэх онд тохиох манай улсад сэтгүүл зүйн салбар үүсч байгуулагдсаны 100 жилийн ойг угтан 100 цагаан хус модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суулгалаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах энэхүү ажилд олон байгууллага өөрсдийн хувь нэмрээ оруулж, гар бие оролцож байгаа. Ард иргэддээ мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэж, халуун цэг дээр ажиллаж байдаг сэтгүүлчид маань үүнд нэгдэж байгаад баяртай байна. Хүн бүр аз жаргал, өөдрөг амьдрал, эрүүл саруул элэг бүтэн ирээдүйг хүсэн тэмүүлдэг. Тэр бүхний эхлэл нь ногоон Улаанбаатарын төлөөх бидний нэгдлээс эхэлнэ гэдэгт итгэж байна гэж төгөл байгуулах ажлыг нээж хэлсэн үгэндээ хотын дарга онцолсон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button