СЕХ-ны таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байжээ

УИХ-ын ээлжит сонгуулийг зарласантай холбогдуулан СЕХ бэлтгэл ажлаа базааж төлөвлөгөөгөө баталсан байна. Гэвч энэ нь хүчин төгөлдөр биш гэж УИХ дахь АН-ын бүлэг үзжээ. Учир нь гишүүдийнх үүрэгт ажлын хугацаа дууссан өдрөөс хойш СЕХ шийдвэр гаргах чадамжгүй аж.

Бүрэн эрх нь дууссан таван гишүүний оронд хүн томилуулахаар ерөнхийлөгчөөс нэг, УИХ-аас 2, Улсын дээд шүүхээс хоёр гишүүнийг санал болгоно. УИХ-аас нэр дэвшүүлэх хоёр хүнд хоёр хүнд АН-ын бүлэг саналаа өгчээ. Тэд үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн нарыг нэрлэв. Энэ саналаа УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлэх аж.

Эх сурвалж 24tsag.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button